Гадаад мэдээДЭЛХИЙ

BIGBANG хамтлаг энэ жил албан ёсоор эргэн ирэлт хийнэ

К попын од G-Dragon BIGBANG хамтлаг энэ жил албан ёсоор эргэн ирэлт хийхээр болсон гэдгийг мэдэгджээ. Энэ жил тус хамтлаг анх дебютээ хийсний 20 жилийн ой тохиох юм. “Galaxy Corp” агентлаг мэдээлснээр G-Dragon Сөүл хотноо амралтын өдрүүдэд болсон арга хэмжээний үеэр фенүүдтэйгээ уулзахдаа эргэн ирэлт хийнэ гэж хэлсэн байна.

Тэр “Энэ жил BIGBANG хамтлаг дебют хийснийхээ 20 жилийн ойг тохиолдуулан эргэн ирнэ. Хамтлагийнхаа гишүүн болон фений хувьд би үүнийг тэсэн ядан хүлээн байна. Бусад гишүүд маань ч мөн хүлээж байгаа. Хавар ойртож байгаа тул цэцэгс дэлгэрч буй зам дагуу түр амарч, жаахан хүлээгээрэй” гэж хэлжээ. Үүний зэрэгцээ G-Dragon АНЭУ-д хоёрдугаар сарын 17-нд “Krazy Super Concert” тоглолтод дуулахаар бэлтгэж байгаа юм.

Эх сурвалж: Yonhap News

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button