НИЙГЭМНийгэм мэдээ

Иргэд: Цагаан сар өрхийн санхүүд хүнд ч уламжлалт баяр учир зээл аваад тэмдэглэдэг

Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд иргэд баярын ширээнд хэрэглэх зүйлсээ цуглуулж, зах худалдааны төвүүд хүн ихтэй байна. Тэгвэл иргэд дунджаар хэд орчим төгрөгөөр баяртай бэлдэж байгаа талаар тодрууллаа.

Иргэн 1: "Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг, олон хүмүүс ирдэг. Тиймээс их зүйл бэлдэх шаардлагатай болдог. Ууц, тавгийн идээ, боов, чихэр гэх мэт зүйлсийг дунджаар бодоод үзвэл ₮5 сая орчим болох байх. Жил ирэх тусам бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа учраас баяр тэмдэглэх өртөг өндөр болж байна. Ирэх зочдын бэлэг гээд бодохоор ₮10 орчим саяар цагаан сар тэмдэглэнэ" гэлээ.

Иргэн 2: "Өнгөрсөн жилээс бараа бүтээгдэхүүний үнэ ₮5-10 мянгаар нэмэгдэж. Өмнө нь хоёр сая төгрөгт баярын ширээгээ болгодог байсан бол энэ жил гурван саяас наашгүй болж. Ууц гэхэд ₮500 мянга, буузны махыг килограмм нь ₮27 мянгаар авлаа. Жил бүр цагаан сарын баяр тэмдэглэх өртөг өндөр болоод байгаа ч гэсэн тэмдэглэж дадсан учраас больж чадахгүй байх. Зээл хүртэл аваад баяраа өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна. Нэгнийхэн нь цалин буухаар л баярын ширээний зүйлсээ бага багаар нь цуглуулаад явж байна. Нэг доороос бүгдийг нь авах мөнгө алга" гэсэн юм.

Иргэн 3: "Зөвхөн таваг засах идээ, ааруул, ууц чихэр гэх мэт зүйл авахад л ₮3 сая болсон. Өмнөх жилээс бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Ер нь жилээс жилд л цагаан сар тэмдэглэхэд хүнд болж байх шиг. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байдаг хэр нь цалин өсдөггүй. Үүнтэй холбоотойгоор санхүүгийн бэрхшээл нэлээд тулгардаг. Монголчууд бидний уламжлалт баяр, садан төрлөөрөө уулздаг учраас шүдээ зуугаад давахаас өөр араггүй" хэмээлээ.

Иргэн 4: "Тавгийн идээ, ууц зэргийг 1.5-2 саяд багтаана гэж төлөвлөсөн. Мэдээж өмнөх жилээс бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байж таараа. Аль болох өргөн дэлгэр тэмдэглэхийг хичээдэг. Санхүүгийн хувьд хүнд тусдаг ч гэсэн цагаан сарын баярт их ач холбогдол өгдөг. Чадах чинээгээрээ баяраа тэмдэглэнэ дээ" гэлээ.

Иргэн 5: "Сар шинэ тэмдэглэх чинь жил бүр л "мундаг" болж байна. Тэтгэврийн зээл хийж байж л шинэ сартай золгодог болсон. Хүүхдүүд тавгийн идээ, шүүс зэрэгт тусалж байгаа нь нэмэртэй байна. Хэзээ ч орхиж болохгүй ёс учраас гомдоод яах вэ. Гэхдээ тэтгэврийн мөнгөөрөө ууц, тавгийн боов хоёрыг авч дийлэхгүй байна шүү дээ" гэв.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

айлууд яаж ийм их мөнгө гаргаж байна аа гэж бодогдож байна зээл тавьж баяр тэмдэглэнэ гэдэг үнэхээр харамсалтай санагдаж байна

Зочин
Зочин

Уламжлалаа хадгална гэдэг сайхан ч хүмүүсийг ингэж санхүүгээр дарамталдаг болгох нь буруу санагддаг шүү

Зочин
Зочин

Ene bayr bayasgalan baih yostoi bolohoos stress daramt baih yosgui

Зочин
Зочин

Солиотойн, хөнгөхөн тэмдэглэж болдоггүй юм уу, одоо энэ сошиал хөгжсөн нийгэмд заавал тэгэж ах дүү хамаатантайгаа уулзах шаардлага байх ч үгүй байна. Цаашид 20 жилийн дараа гэхэд ууц, тавгийн идээ ч түүх болох бхдөө угаасаа

Зочин
Зочин

Ene jiliin tsagaan sariin beltgel bur heterhii zardaltai bolchihson yum shig sanagdaj baina tsalin tetgever ogt hurehgui baigaa ni unen

Зочин
Зочин

Minii bodloor bolomjooroo temdegleh ni hamgiin zuv bolohoos negee shahaj tom bayr hiih hereggui

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ер нь бол тухайн айлаам огт шалтгаалахгүй байгаа. Зөвхөн зочдоос хамаардаг баяр. Зочид Цагаан сар тэмдэглэнэ гэвэл ороод л ирнэ. Тэгэхээр айлын эздээс огт хамаарахгүй. Коронагаар эхний жилд нь албан хүчээр тэмдэглээгүй, хоёр дахь жилд нь Хүрэлсүх бас тэмдэглэхгүй юм ярихаар зүгээр гэртээ өөрсдөө тэмдэглэнэ гэж бодоод идээ шүүсгүй сууж байхад хүмүүс орж ирсэн! Хорио цээр хамаагүй.

Зочин
Зочин

Аав ээж маань баярын өмнө байнга санаа зовж суудаг болсон мөнгө хүрэхгүй болохоор хүүхдүүдээсээ гуйх болдог нь үнэхээр өрөвдмөөр

Зочин
Зочин

Ene une ossoor baival tsagaan sar yaduu humuust bur hund bolno shuu dee

Зочин
Зочин
Reply to  Зочин

Албан ёсоор хориглочихвол таарна. Банк зээлийнхнийг угжиж байхаар. Намьай хүмүүс тэртэй тэргүй найдвартай зээлдэгч биш. Хориглочтхвол хэсэх дуртай зочид нь ирж чадахгүй. Угаасаа 2 шинэ он сарын зайтай тэмдэглэх цэцэн биш.

Зочин
Зочин

Зарим айл өр зээл тавьж байж баяр хийдэг болсон нь үнэхээр буруу жишиг болчихлоо

Зочин
Зочин

Minii tanidag olon ail ene jil daruuhan hiine gej yariad baina bolomjgui uchraas

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэр нь зөв . Өөрсдийгөө санхүүгийн хяиралд лруулж хзүгийн хүүгээр шйитгүүлж болохгүй.

Зочин
Зочин

Ахмадуудын тэтгэврээр ийм их зардал даах боломжгүй байгааг төр бодох хэрэгтэй

Зочин
Зочин

Minii bodloor bid uur uurсdiin bolomjindoo taarsan bayr hiih heregtei

Зочин
Зочин
Reply to  Зочин

Боломжоос гадна, гэр бохир болдог ядардаг баяр !

Зочин
Зочин

Манай ахмадууд жоохон мангар. Санхүүгийн мэдлэг байхгүй. Зээл авч баяр тэмдэглэнэ гэнэ үү!

Холбоотой мэдээ

Back to top button