Гадаад мэдээДЭЛХИЙ

Эстони: Европ дахин зэвсэглэж байгаа тул ОХУ армиа сэргээхээр яаравчлах болсон

Эстони улсын тагнуулын алба мягмар гарагт /2026.02.10/ жилийн тайлангаа гаргажээ. Тэрхүү тайланд ОХУ энэ жил эсвэл дараа жил НАТО-гийн ямар нэгэн орон руу дайрах төлөвлөгөөгүй байгаа гэж бичсэн байна. Гэхдээ Европ дахин зэвсэглэж эхэлсэн тул армиа сэргээхээр яаравчлах болсон гэсэн юм. ОХУ-ыг хиллэдэг Эстони улс дайн эхэлснээс хойш Москваг хатуу шүүмжилж, Украиныг хүчтэй дэмжиж ирсэн.

Тагнуулын албаны дарга Каупо Росин “ОХУ ирээдүйд НАТО-гийн орнуудын эсрэг ялах ямар ч боломжгүй гэж дүгнэхэд хүргэхийн тулд Европ батлан хамгаалах, дотоодын аюулгүй байдалдаа хөрөнгө оруулах ёстой. Оросын эрх баригчид Европ дахин зэвсэглэж эхэлсэнд их санаа зовж байгаа. Хоёр гурван жилийн хугацаанд Европ ОХУ-ын эсрэг бие даасан цэргийн ажиллагаа явуулж чадна гэж тэд харж байна” гэсэн юм. Одоо ОХУ-ын зорилго бол Европын зэвсэглэлтийг хойшлуулж, саад учруулах гэж тэр хэлжээ.

Эстонийн тагнуулын алба ОХУ-ын сумны үйлдвэрлэл маш хурдацтай өргөжиж байгаа тул ОХУ дайныг үргэлжлүүлэхийн зэрэгцээ сум нөөцлөх боломжтой болно гэж мөн анхааруулсан байна.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button