Ахмадуудын "насны хишиг"-ийг өнөөдөр олгоно
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох мөнгөн тэтгэмжүүдийн хуваарийг танилцуулсан. Тухайлбал сар шинээс өмнө буюу өнөөдөр болон энэ сарын 25-нд насны хишгийг олгох хуваарьтай байна. "Насны хишиг"-ийг жил бүр билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан 65-аас дээш насны ахмадуудад олгодог журамтай.
Ингэхдээ 65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг, 70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг, 80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөг олгодог. "Насны хишиг" тэтгэмжийг 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс олгож эхэлсэн юм.
Тэгвэл энэ долоо хоногт буюу сар шинийн баяраас өмнө олгох мөнгөн тэтгэмжүүдийн мэдээллийг хүргэж байна.
- Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хоёрдугаар сарын 12-нд
- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг хоёрдугаар сарын 11-нд
- "Эхийн алдар" одонгийн мөнгөн тэтгэмж хоёрдугаар сарын 11 болон 25-нд
- Насны хишгийг хоёрдугаар сарын 11 болон 25-нд
- Хүнс тэжээлийг дэмжлэг үзүүлэх үйлчилгээг хоёрдугаар сарын 12-нд
- Эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг энэ сарын 12-нд тус тус олгох юм байна.
Б.АЗЖАРГАЛ





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.