НИЙГЭМНийгэм мэдээ
Улаанбурханы өвчлөл 10-14 насныхны дунд хамгийн өндөр байна
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Тус өвчний дэгдэлт 357 дах өдрөө үргэлжилж байгаа бөгөөд шинээр 18 тохиолдол батлагдсан байна. Үүний 11 нь нийслэлд, долоо нь орон нутагт бүртгэгджээ. Улмаар нийт батлагдсан тохиолдол 14,162 боллоо.
Нийт тохиолдолын 11,546 нь нийслэлд бүртгэгдсэн бол 2,611 нь орон нутагт бүртгэгдээд байгаа юм. Үүнээс 59 иргэн эмнэлэгт, 20 иргэн гэрээр эмчлүүлж байна. Үүнээс 41 иргэн нийслэлд байгаа бөгөөд 18 нь орон нутагт эмчлүүлж байгаа аж.

Улмаар биеийн байдал хүнд есөн иргэн, дунд 50 иргэн байгаа бөгөөд нас баралт 13 байна. Өвчлөл 10-14 насныханд хамгийн өндөр буюу 5207 бүртгэгджээ. Түүнчлэн 0-4 насныхны дунд 3402 тохиолдол бүртгэгдсэн юм.
Б.АЗЖАРГАЛ





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.