СПОРТ

П.Бүрэнтөгс арслан урд хөршид түрүүлэв

БНХАУ, Монгол олон улсын өвлийн уламжлалт наадам урд хөршийн хотуудад ээлжлэн болсоор байна. Өвөр Монголын өөртөө засах орны Баяннуур хошуунд болсон өвлийн наадмын 128 хүчит бөхийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, аймгийн арслан Н.Баярбаатар үзүүрлэжээ. Барилдааны шөвгийн дөрөвт улсын начин Э.Даш, Зүүн Үзэмчин хошууны бөх Батжаргал нар үлдсэн байна.

Өмнөговь аймгийн хил залгаа нутагт болсон энэхүү өвлийн уламжлалт наадамд улсын арслан П.Бүрэнтөгс, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан А.Номндалай, Брекей, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, Э.Мөнхбаатар, Н.Баярбаатар, Ж.Алтаншагай нарын бөхчүүд оролцжээ.

Өвлийн уламжлалт энэхүү наадамд бөхийн барилдаанаас гадна аялал жуулчлалын бусад арга хэмжээнүүд болсон байна.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button