Найз охиноо хуурсан гэсэн Норвегийн тамирчин дахин уучлал гуйв
Норвегийн биатлоны тамирчин Стурла Холм Лаегрейд мягмар гарагт /2026.02.10/ 20 км-ын төрөлд хүрэл медаль хүртсэнийхээ дараа найз охиноо хуурсан гэдгээ зарлаж, өөрт нь боломж олгохыг хүссэн юм. Түүнийг Норвегийн хэвлэлүүд хатуу шүүмжилж, багийн тамирчин Йохан-Олав Ботны алтан медаль авсан амжилтаас анхаарлыг сарниулж, нэрээ нууцлахыг хүссэн экс найз охиноо олонд зарласан гэжээ.
Үүний улмаас тэрбээр багийнхан болон экс найз охиноосоо дахин уучлал гуйсан байна. Норвегийн Олимпын хороо мэдэгдэл хийснээр бол Лаегрейд “Норвегийн биатлоны тамирчдын хувьд баярт өдрөөр би өөрийнхөө хувийн түүхийг хөндсөндөө гүнээ харамсаж байна. Өнөөдөр би нэг л биш, толгой эргэсэн нөхцөл байдалтай байна. Алтан медаль авсан нь анхаарлын төвд байх ёстой байсан Йохан-Олафаас уучлал гуйя. Мөн өөрийн хүслээр бус хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орсон экс найз охиноосоо уучлал гуймаар байна” хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Арчаагүй эр вэ найз охин нь салаа цэргийг халтаагаараа цувуулан байгаа шдээ
Арчаагүй залуу байна