Z үеийнхэн Трампыг дэмжих нь буурч байна
“The Economist” болон “YouGov” компани явуулсан хамгийн сүүлийн үеийн санал асуулгаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Z үеийнхний дунд рейтинг нь урьд өмнө харагдаж байгаагүйгээр унажээ.
Энэ жил Конгрессын зарим суудлыг сонгох завсрын санал хураалт АНУ-д явагдах юм. Z үе буюу залуу сонгогчид нь АНУ-ын завсрын сонгуульд чухал нөлөө үзүүлдэг. Өрсөлдөөн ихтэй тойргуудад тэдний оролцоо маш чухал байдаг юм. Хэрвээ залуус ерөнхийлөгчийг дэмжих нь сул байсаар байвал энэ жилийн завсрын сонгуульд Бүгд найрамдах намын амжилтад муугаар нөлөөлж магадгүй.
Конгрессын завсрын сонгууль АНУ-ын улс төрд чухал ач холбогдолтой. Тус санал хураалт нь Цагаан ордонд сууж буй ерөнхийлөгчийн ажлыг иргэд дүгнэж буй явдал болдог. Завсрын сонгуулиар Конгрессын зарим суудалд хэн дэвших нь сонгогдоод зогсохгүй мужуудын дарга нар тодорно.
Одоогоор Ардчилсан намын Конгрессын дээд доод танхимд хоёуланд нь цөөнхийн статустай байгаа юм. Бүгд найрамдах намын Төлөөлөгчдийн танхимд 218-213 гэсэн харьцаатайгаар бага илүүрхдэг. Гэвч энэ зөрүү улам багасах юм. Учир нь Бямба гарагт явагдсан өөр нэг санал хураалтад ялсан Ардчилсан намын Кристиан Менефи удахгүй тангараг өргөж, ажлаа хүлээн авна.
Сенатын танхимд Бүгд найрамдах нам 53-47 гэсэн харьцаатай илүүрхдэг. Ардчилсан намынханд тус танхимд олонхын статустай болох магадлал бага. Гэхдээ Хойд Каролина, Мэйн, Охайо, Аляскад Ардчилсан дэвшигчид амжилттай кампанит ажлаа явуулж байгаа юм.
Хоёрдугаар сарын 6-наас 9-ний хооронд 1,730 иргэн дунд явуулсан санал асуулгаар, 18-аас 29 насны сонгогчдын 25 хувь нь Трампыг дэмжиж, 67 хувь нь дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл тус насны бүлэг дунд цэвэр рейтинг нь -42 байна гэсэн үг.

Энэ нь ганцхан долоо хоногийн өмнөхөөс эрс унасан үзүүлэлт байлаа. Нэгдүгээр сарын 30-наас хоёр р сарын 2-ны хооронд явуулсан өмнөх судалгаагаар 18-аас 29 насныхны 33 хувь нь дэмжиж, 62 хувь нь дэмжихгүй байсан (цэвэр рейтинг -29) юм. Нэг долоо хоногийн түүнийг дэмжигчид 8 хувиар буурч, цэвэр рейтинг 13 хувиар багасжээ.
Өмнөх санал асуулгуудыг харвал:
- 2025 оны хоёрдугаар сар: Сонгогчдын 52 хувь нь түүний ажлыг дэмжиж, 43 хувь нь дэмжихгүй байсан юм. Цэвэр рейтинг +9.
- 2025 оны дөрөвдүгээр сар: Сонгогчдын 32 хувь нь дэмжиж, 53 хувь нь дэмждэггүй гэжээ. Цэвэр рейтинг -21.
- 2025 оны арванхоёрдугаар сарын 26-29: Z үеийн сонгогчдын 29 хувь нь дэмждэг, 66 хувь нь дэмждэггүй гэж санал өгсөн. Цэвэр рейтинг -37
Эдгээр санал асуулгуудыг ижил арга зүйгээр явуулжээ. Оролцогчдыг АНУ дахь сонгууль өгөх насны иргэдийг төлөөлж чадахаар сонгож, 2019 оны хүн амын бүртгэлд үндэслэн тооцсон байна.
Үүнээс харвал Z үеийнхэн дунд түүний рейтинг жилийн хугацаанд эрс буурж, нөхцөл байдал өөрчлөгдөж буй нь тодорхой харагдаж байна. Жилийн хугацаанд Трамп залуу сонгогчдын дунд бага зэргийн нэр хүндтэй байсан бол одоо маш бага дэмжлэгтэй болов.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Дэвис Ингл “Newsweek” сэтгүүлд мэдэгдэл өгөхдөө "Ерөнхийлөгч Трампыг 80 сая орчим америкчууд оновчтой мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэг хэмээн сонгосон. Ерөнхийлөгч Трамп АНУ-д болон дэлхий даяар аль хэдийн түүхэн ахиц дэвшил гаргаад байна. Америкийн улс төрд хамгийн нөлөө бүхий хүн хэвээр байгаа нь гайхах зүйл биш" гэжээ.
Трамп өнгөрсөн долоо хоногт өөрийн сошиал хуудас дээрээ "Сүүлийн үеийн санал асуулгуудаас би урьд өмнө авч байгаагүй өндөр дүн авлаа. Хүмүүс дэлхийн хамгийн шилдэг эдийн засагтай, хүчирхэг улсад амьдрахдаа дуртай байна" гэж бичсэн байна.
Сонгуулийн шинжээч Эли Маккаун Доусон "Трампын нэр хүнд тогтвортой буурч байгаад энэ долоо хоногт бага зэрэг сайжирлаа. Одоо түүний цэвэр рейтинг -13.7 байна. Гэхдээ түүнийг огт дэмждэггүй хүмүүсийн тоо анх удаа 46 хувиас давлаа" гэж хэлжээ.
Z үеийн залуусын энэхүү хандлага хэр удаан үргэлжлэхийг шинжээчид анхааралтай ажиглах болно. Хэрэв залуус түүнийг дэмжихгүй хэвээр байвал, Бүгд найрамдах нам ирэх сонгуулиудад залуу сонгогчид шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх тойргуудад хүнд сорилттой тулгарна.
Бүгд найрамдах нам сүүлийн саруудад болсон орон нутгийн сонгуулиудад Ардчилсан намд ялагдаж буйн шалтгаануудын нэг нь Z үеийнхний дэмжлэг суларсантай холбоотой байж магадгүй.
Хамгийн сүүлд Ардчилсан намаас нэр дэвшигч Тэйлор Рэмет Техас мужийн сенатын суудлыг нөхөх сонгуульд хоёр оронтой тооны зөрүүгээр ялалт байгуулсан юм. Ардчилсан сүүлийн олон арван жилд анх удаа Бүгд найрамдах намаас энэ суудлыг авлаа. Ялагдсан нэр дэвшигч Лэй Вамбсгансс уг явдлыг энэ жилд болох завсрын сонгуулийн өмнөх сэрэмжлүүлэг байлаа гэж хэлжээ.
Үүнээс гадна Арваннэгдүгээр сард Ардчилсан намынхан Нью-Жерси мужид ялж, Виржиниа мужийн засаг даргын суудлыг эргүүлэн авсан. Арванхоёрдугаар сард Ардчилсан нам Кентакки, Айова зэрэг Бүгд найрамдах намын дэмждэг мужуудад ялалт байгуулсан билээ.
Эх сурвалж: Newsweek








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Argaguee americt ochij amidrahii ni haaj bgaa yum chini,
Mongol shig saihan oron bhgui shuu!!!