УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ц.Мөнхтуяагийн ёс зүйн асуудал анхных биш, сануулга нь анхных болов

Олон нийтийн сүлжээгээр ёс бус үг хэллэг ашиглаж, ёс зүйн доголдол гаргасан Ц.Мөнхтуяад АН-ын дарга О.Цогтгэрэл ёс зүйн асуудал дээрээ онцгой анхаарахыг сануулсан. Ц.Мөнхтуяа ч олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлэхдээ буруу үг хэрэглэж, хэм хэмжээнээс давсан үйлдэл гаргасандаа Ардчилсан намын гишүүд, дэмжигчид хийгээд олон нийтээс уучлалт хүссэн гэв.

Гэхдээ Ц.Мөнхтуяагийн сошиалд бархирч байгаа нь анхных биш, харин сануулга авч байгаа нь анхных болов.

Эргэн сануулахад, гишүүн болоод удаагүй буюу 2024 оны 12 сард мөн олон нийтийн сүлжээгээр багш нарын болон боловсролын сэдвээр хангалттай ярьж гүйлээ, одоо чадахгүй агсарч байлаа.

Энэ үеэрээ “Биеэ бодъё. Та нар намайг арай л төмөр хүн шиг явуулчихсан байна шүү, багш нар аа. Долоо, найман жил ямар ч амралтгүй, бөөн стресс дундуур явлаа. Би хорин хэд, гучин хэдтэй залуу биш шүү дээ. Эмнэлэгт хэвтэхээр энэ муу ямбалаад УИХ-ын гишүүн болоод ингэж байна гэж битгий над руу дайрч, давшлаарай. Боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлаа л ярьдаг. Хүмүүс шиг мундаг хүн болох гээд юм юм руу орж хөөгөөд байдаг хүн биш. Чадах ч үгүй угаасаа. Хууль, эдийн засаг руу савчиж үсрэхгүй” гэсэн.

Мөн төдийгөөс өдий хүртэл түүнээс холдоогүй сэдэв бол дөрвөн өнчин хүүхэд бүхий айлд хандив цуглуулж, байртай болгосон агуулга. "Дургүй хүргээд байвал хөөж гаргасан ч болно", "Миний мууг үзэж яваад зарим нь шоронд, зарим нь шороонд булагдсан даа хөөрхий" хэмээн заналхийлсэн байдаг. Ингэж хоёр жил гаруй гүрийж, хандиваар боссон байрыг өөр хүний нэр дээр байлгасан. Улмаар олон сошиал хэрүүлийн дараа дөрвөн өнчин хүүхдэд байрыг нь шилжүүлэн өгсөн байдаг.

Үүнээс гадна харааны бэрхшээлтэй иргэнийг хэл амаар доромжилсон бичлэг ч цацагдаж байсан билээ.

Түүний хувьд "хуурамч" үйлдвэрчний эвлэлийн нэр барьж, АН-ын жагсаалтад багтаж УИХ-д суусан гэгдэж байсан. Улмаар намынхан нь эргүүлэн татахыг шаардаж байсан ч одоог хүртэл суудалдаа буй.

Г.МИШЭЭЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
нараа
нараа

ийм ч их хурлын гишүүн байх гэж

Зочин
Зочин

Халтар новшоо шууд УИХ-аас татаач!!

Зочин
Зочин

Наад пязда авгайгаа манай автуус баазад өгчихөө шалгагч хийлгэнэ ийм хэл яриа нь хөгжсөн хөгшин үнээ хайж байлаа.

ЗОЧИН
ЗОЧИН

МОНГОЛЫН БАГШ НАРЫН НҮҮР ЦАРАЙ Ш ДЭЭ АРДЧИЛСАН НАМ ЧУХАМ СОР БАГШ ГЭЭД ГИШҮҮН БОЛГОСОН БАГШ СУРАГЧИД НЬ ХҮҮХЭД ЗОДОЛГҮЙ ЯАХ ВЭЭ БАГШИЙН ҮҮРЭГТ АЖЛАА ХЭР БИЕЛҮҮЛЧИХЭЭД ЦАЛИН ГЭЖ ОРИЛООД БАЙГАА ЮМ БЭЭ ЭНЭ ГИШҮҮН ӨДИЙ НАСЛАХДАА ТӨЛӨВШӨӨГҮЙ ЮМ ЧИНЬ ЗАСРАХГҮЙ ЭЭ

Зочин
Зочин

Тавь хүрсэнг сургаж болдоггүй таван нохойг тууж болдоггүй гэж хуучны үг юутай үнэн үг вэ.

Зочин
Зочин

Энэ авгай анхнаасаа гудамжны яриатай, мэдлэг чадвар муутай нь ил байсан. Тэгээд багш гэдэг бил үү. АН-д ч ийм гишүүд олон бий.

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar aluurchin guilagchinguud

Зочин
Зочин

Хүний суурь хүмүүжлийг өөрчилж чадахгүй. Наад гишүүнээ эгүүлэн тат

Холбоотой мэдээ

Back to top button