Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын төв банк бодлогын хүүгээ бууруулж, эдийн засаг илүү тэнцвэржинэ гэж харж байна

Баасан гарагт /2026.02.13/ ОХУ-ын төв банк бодлогын хүүгээ бууруулж 16 хувиас 15.5 хувь болголоо. Өнгөрсөн жил төв банк түүхэн өндөр түвшинд байсан бодлогын хүүгээ таван удаа бууруулсан. Нэгдүгээр сард ОХУ-ын засгийн газар НӨАТ-ыг нэмж, хэрэглээний татвар төлөх шаардлагатай жижиг бизнесүүдийн тоог нэмснээс болж нэгдүгээр сард бараа бүтээгдэхүүний үнэ өссөн юм. Төв банк тэрхүү өсөлтийг түр зуурын хэмээн тодорхойлж, эдийн засаг нь тэнцвэртэй өсөлтийн замдаа эргэн орж байна гэжээ.

Энэ жил бодлогын хүүг нэмж бууруулна гэж төлөвлөж буйгаа төв банк мэдээлсэн ч гэсэн инфляц 4 хувийн зорилтот түвшиндээ ойртож байгааг илтгэсэн шинж тэмдэг харах хүсэлтэй байгаа юм. Тус банк мэдээлснээр Инфляц хоёрдугаар сарын 9-ны байдлаар 6.3 хувьтай байжээ. Энэ нь жилийн өмнөх үетэй харьцуулбал мэдэгдэхүйц буурсан үзүүлэлт юм.

Эх сурвалж: The Moscow Times

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button