Сурвалжилга, Нийтлэл

ОРООД ГАРААРАЙ: Хуучин хувцас, уншсан ном, хэрэглэхээ больсон эд зүйлсээ хандивлаж болдог “ЭКО ДЭЛГҮҮР”

Дийлэнх Монголчууд хэрэглэхээ больсон эд зүйлсээ шууд хог дээр хаях, аль эсвэл шатаах гэсэн хоёр сонголтын өмнө эргэцдэг. Нөгөө талд хаях ч үгүй, шатаах ч үгүйгээр гэртээ “дарж”, цуглуулахыг илүүд үздэг хүмүүс ч бишгүй.

Гэвч хөгжингүй орнуудын амьдралын хэв маяг улам л энгийн, минимал хэлбэр лүү шилжсээр буй. Тэд их хогшлоос илүү амин хэрэгцээнд ойр эгэл хэдхэн эд зүйлстэй аж төрөхийг илүүд үздэг. Мөн хүний хэрэглээ гэдэг эцэстээ байгаль, экологид хор хөнөөлгүй байх нь чухал шаардлага билээ. Ийм ч учраас аливаа эд зүйлийг хаяхаас илүү болж өгвөл дахин ашиглах - дахин боловсруулах, түүнчлэн хэрэгцээтэй хүнд нь хандивлах гэдэг ухаалаг, трэнд шийдэл болсон. Өнөө үед хуучин, хандивын бараа худалдаалдаг олон дэлгүүр өндөр хөгжилтэй орнуудад үүдээ нээж, энэ жишиг хүрээгээ тэлсээр байна.

Өнгөрөгч нэгдүгээр сарын 25-д нийтлэгдсэн сурвалжлагыг СЭРГЭЭН НИЙТЛЭВ.

Яг л ийм нэгэн үлгэр байдлыг цогцлоосон, Монголдоо анхдагч гэж болох эко дэлгүүр Нийслэлчүүдийн нэрлэж заншсан “32-ын тойрог”-т үйл ажиллагаагаа явуулаад нэг жилийн нүүрийг үзэж байгаа ажээ. Хэн хүний мэдээд байдаггүй энэ тохилог, дулаахан дэлгүүрт та хуучин хувцас, уншсан ном, хэрэглэхээ больсон эд зүйлсээ хаяхын оронд хандивлаж болно. Үүнийг тань хэрэгцээтэй нэгэн нь зах зээлтэй харьцуулшгүй хямд үнээр худалдан авч, өөртөө хөрөнгө оруулалт хийх боломжтой.


ТАНД ИЛҮҮДСЭН ЗҮЙЛ БУСДАД БОЛОМЖ

“Мөрөөдлийн гэрэл” эко дэлгүүрийн кассны хэсэгт энэ өгүүлбэрийг бичиж, байршуулсан нь ерөөс гол философийг нь шингээжээ.Тус дэлгүүр анх БНСУ-ын дэмжлэг бүхий төсөл хөтөлбөрийн дор байгуулагдсан юм байна. Ийм ч учраас Өмнөд Солонгосоос үе үе хандивын бараа, хувцас сэлт ирдэг аж. Тасгийн багагүй хэсгийг нь БНСУ-аас ирсэн ууттай, цэвэрхэн бараа эзлэх бол үлдсэн дийлэнхийг Монголчуудын хандивласан шил шаазангаас эхлээд хуучин сэтгүүл хүртэл бүрдүүлэх юм.

Биднийг сурвалжилгаа бэлтгэж байх хооронд 30 эргэм насны хоёр залуу дэлгүүрт орж ирэн, гар утасны хуучин гэрүүд хийсэн хайрцагнаас утасныхаа гэрийг солиод авч байна. Чингээд өлгүүрээс хэд гурван хувцас өмсөж үзээд, нэг өмд, нэг цамц худалдаж аваад гарлаа. Гарахдаа “Ийшээ орж ирж баймаар юм байна, мэдэж авлаа” гэлцсэн нь эрхгүй чих дэлсэв.

Зорилтот төсөл хөтөлбөрийн хүрээнд анх байгуулагдсан дэлгүүр учир хямд төсрөөр бараа худалдан авах сонирхол бүхий иргэдтэй ойр байршлыг сонгосон гэнэ. Ийм ч учраас тогтмол ирж худалдан авалт хийдэг, зөрүүлээд өөрсдийн хуучин зүйлсээ ч хандивладаг байнгын үйлчлүүлэгчид цөөнгүй бий болсон байна.

ХАМГИЙН ҮНЭТЭЙ ХУВЦАС 30 МЯНГА

Хувцаснууд 30 мянган төгрөг ба түүнээс доош үнэтэй байна. Мөн онцлууштай нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өрх толгойлсон ээжүүдийг ажлын байраар хангах, орлоготой болгох үүднээс тэдний хийсэн гар урлалын бүтээлүүдийг тэд дэлгүүртээ байршуулж, худалдаж өгдөг гэнэ. Ийм учир гоёмсог бугуйвч, үсний даруулга сэлт өнгө алаглана.

“Мөрөөдлийн гэрэл” эко дэлгүүрийн бас нэгэн чухал үзэл санаа нь ашиг харахгүй байх явдал аж. Ийм учир тэд ямар ч бараанд ашгийн нэмүү өртөг шингээлгүй худалддаг гэдгээ хэлж байлаа. Зөвхөн үнэгүй хандивласан хандивын хувцсыг борлуулж гол санхүүжилтээ босгодог гэв.

Мөн “Хэрэгтэй бол та үнэгүй ав” гэсэн хаягтай хоёр ширхэг сагс нүдэнд туссан юм. Энд бага, дунд ангийн хүүхдийн сурах бичгээс гадна шинжлэх ухааны сэтгүүлүүд, түүнчлэн цүнх, кошлок гэх мэт олон янзын эд бараа харагдаж байлаа.

 Эдний хамт олон цаашид салбар байршлаа тэлэх, энэ жишгээ түгээх зорилгыг агуулж байна. “Танд илүүдсэн зүйл бусдад боломж” гэсэн уриа өгүүлбэр лугаа, хаяж, шатааж, эсвэл хурааж байхын оронд энд ирээд хандивлавал хэрэгцээтэй нэг нь түүнийг тань боломжийн үнээр худалдаж авна. Магад та ч хайж явсан зүйлээ олж болно. “Мөрөөдлийн гэрэл”-ээр ороод гараарай.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

МӨРӨӨДЛИЙН ГЭРЭЛ ЭКО ДЭЛГҮҮРИЙН УТАС: 9927 8067, 9006 0650

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-16 11:59

Зарсан барааныхаа мөнгийг юунд зарцуулдаг вэ

Зочин
Зочин
2020-03-19 11:59
Reply to  Зочин

Сн бна уу? Мѳрѳѳдлийн дэлгүүрт маань ѳрх толгойлсон эх ажилладаг түүний ѳрхийн орлого болон дэлгүүрийн урсг�##� зард�##�д зарцуулагдана. (Түрээс, Цах г.мэт)

абайа
абайа
2020-03-25 01:03

байршил нь яг хаана вэ

irgen
irgen
2020-03-27 18:21

Delguuriin hayag utas bn u.

Zochin
Zochin
2020-08-13 17:16

Hayg ni haana ve

Зочин
Зочин
2020-08-14 00:26

Хэрэгтэй л эд. Нэгэнт манайхан онлаинаар юмаа зардаггүйгээс хойш. Би бол хүүхдийн ном , унадаг дугуй, скэит, роллик гэх мэт юмсыг шинээр авснаас хуучин хэрэглэж байсан юм авах сонирхолтой байдаг. Тэртэй тэргүй 1-2 жил болоод хэрэггүй болно.

Зочин
Зочин
2020-08-22 20:41

Хүүхдийн хуучин хувцаснуудаа шууд аваачиж өгөх үү

Холбоотой мэдээ

Back to top button