Н.Тавинбэх, П.Товуудорж нарын 1 сарын цагдан хорио өнөөдөр дуусна
Эрчим хүчний сайд асан, одоо ДЦС-4-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Н.Тавинбэх 10 аймгийн ДС-тай болох төслийг атгаж, зөвлөх П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компанид 7 тэрбумыг займчуулан өгсөн байж болзошгүй хэргээр нэг сарын хугацаатайгаар цагдан хоригдсон. Хугацаа нь өнөөдөр /2026-02-16/ дуусах бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх шийднэ.
Өнгөрсөн нэг сарын хугацаанд Н.Тавинбэхийн өмгөөлөгч нэг удаа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргасан. Улмаар шүүхээс уг гомдлын дагуу шүүх хурлыг товлоё гэхэд хойшлуулсаар, сүүлд гомдлоо буцаан авсан билээ.
Н.Тавинбэх бол эрчим хүчний салбарынхнаас хамгийн эхэнд АТГ-ын хараанд орж цагдан хоригдсон нэгэн. Түүнтэй нэг өдөр, нэг хэрэгт буруутгагдаж П.Товуудорж цагдан хоригдсон байдаг. Тэдний нэг сарын цагдан хоригдох хугацаа өнөөдөр дуусаж, үргэлжлүүлэн хорих эсэхийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх шийдэх учиртай.
Харин бусад дөрвөн хүний цагдан хоригдох хугацаа энэ сарын 18-24-ны өдөр дуусна. Дурдвал, Б.Насантогтох, Б.Алтантөгс нар энэ сарын 18-нд, Д.Бямбасүрэн, Ц.Мөнхбаяр нар 24-нд суллагдаж, шүүх хуралдаа оролцоно.
Хэн, хэн хоригдсон, хугацаа нь хэзээ дуусах, АТГ ямар хүмүүсийг 48 цаг баривчлагдаад суллав, гадуур хэнийг байцааж буй талаарх мэдээллийг дараах линкээс унших боломжтой.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тавиа Товуу 2 ч эвгүй дээ
Хулгайч нар гнрээрээ шинэлж, гэдэс гарч дээ.
Odoo sulalna tegeed 2 sariin daraa 1 yumnii darga bolno tegeed ahial turiin mungiig huwidaa
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Арай суллаад явуулчихгүй байлгүйдээ бүхэл бүтэн хотыг хөлдөөх гэж байсан улсуудыг улсын мөнгийг яаж иддэгийг яруу тодоор харуулсан авилгачид шүү дээ
Ёргүй хулгайчуудыг ясыг нь цайтал хорь. Өлөн хулгайчуудаас болж ард түмэн яаж хохирч байгааг харж байгаа биз дээ
Үр хүүхэд Ач зээ нартайгаа золгох уу Өвөө эмээгийн үйл дамнана шүү дээ
Тэрбумаар нь гударсан улсууд гоё юмаа.одоо гараад нүсэр цагаан сар хийх байхдаа
2 хулгайч удахгүй биеийн байдлаас болоод гадуур гарна
Бүх хөрөнгийн хурааж авсан дээр шүү