"Сүрээр дарагч" хэмээх Гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны нэгийн даваа Монгол бөхийн өргөөнд 13 цагаас эхэлсэн. Тус барилдааны зүүн, баруун талыг Дархан аварга А.Сүхбат, Н.Батсуурь нар магнайлан барилдсан. Тэгвэл нэгийн даваанд дархан аварга А.Сүхбат, аварга П.Бүрэнтөгс, гарди Ө.Бат-Орших, заан Б.Бат-Өлзий, Д.Баасандорж нар өвдөг шороодлоо.
А.Сүхбат Архангай аймгийн харьяат залуу бөх А.Энхбаярт өвдөг шороодсон бол аварга П.Бүрэнтөгс сумын заан Ж.Мягмаржавт тахим буулгалаа. Харин улсын гарди Ө.Бат-Орших Төв аймгийн харьяат сумын заан М.Өсөхбаярт унажээ. Түрүү бөхийн тааварт нэрлэгдээд байсан улсын заан Б.Бат-Өлзий нэгийн даваанд Завхан аймгийн харьяат сумын заан Д.Мөнхтулгад өвдөг шороодлоо.
Мөн улсын заан Д.Баасандорж аймгийн начин П.Бат-Оршиход тахим буулгажээ. Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан өнөөдөр хоёрын даваан хүртэл үргэлжлэх бөгөөд маргааш 15 цагаас гурвийн даваа үргэлжлэх юм.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus