Барак Обама харь гарагийнхан байдаг гэж хэлсэндээ залруулга гаргалаа
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн долоо хоногт цацагдсан подкаст дээр харь гарагийнхан байдаг гэж хэлсэн юм. Түүнийг ингэж хэлсэн нь сошиал платформууд дээр хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж, хэвлэлүүд мэдээлсэн. Обамагаас подкастны хөтлөгч Брайан Тайлер Коэн “Харь гарагийнхан байдаг уу” гэж асуухад “Байдаг аа гэхдээ би харж байгаагүй. Бас тэднийг нөгөө 51-р бүсэд нуудаггүй. АНУ-ын Ерөнхийлөгчөөс нууж чадаагүй л бол тэр бүсийн доор том байгууламж байхгүй” гэж хэлсэн юм.
Коэн мөн түүнээс “Та ерөнхийлөгч болсныхоо дараа хариултыг нь олохыг хүссэн анхны асуулт тань юу вэ” гэж асуухад Обама “Харь гарагийнхан хаана байгаа юм бэ” гэж хариулжээ. Түүний ингэж хэлсэн нь олны анхаарлыг татаж байсан тул Обама ням гарагт /2026.02.15/ залруулга мэдэгдэл гаргасан байна. Харь гарагийнхан дэлхийтэй холбоо тогтоосон гэсэн ямар ч нотлох баримт харж байгаагүй гэж тэр мэдэгджээ.
Эх сурвалж: CNN








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.