"Сүрээр дарагч" хэмээх Гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан барилдааны дөрвийн даваа өндөрлөлөө. Тавын даваа буюу шөвгийн 16 бөхөд улсын цолтой 12 бөх үлдсэн бол дөрвөн аймгийн арслан үлдлээ. Угтаа том барилдаанд том цолтой бөхчүүд сайн барилддаг. Үүний жишгээр энэ жилийн сар шинийн бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүд дээш шахаж, сайн барилдаж байна.
Тухайлбал тавын даваанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож, Н.Амгаланбаатар, Б.Очирхүү аймгийн арслан О.Төрбат нар үлдлээ. Үүнээс энэ жилийн барилдаан чансаа өндөр, том цолтой бөхчүүд сайн барилдсаныг илтгэх буй.
Тавын давааг дархан аварга Н.Батсуурь, аварга О.Хангай нар зүүн барууныг магнайлан барилдана. Түүнчлэн хоёр арслан, гурван заан, дөрвөн харцага, нэг начин тав даваад байна.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.