НҮБ: Эпштейний файлуудад дурдагдсан зүйлс хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэрэгтэй дүйцэж магадгүй
АНУ-ын Хууль зүйн яам бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейний нэмэлт файлуудыг дэлгэсэн нь түүний дуулиант хэргүүд рүү дэлхийн анхаарлыг дахин төвлөрүүлсэн. Файлуудын улмаас гаднын орнуудад улс төрч, бизнесийн элитүүд ажлаа өгч, албаныхан мөрдөн байцаах ажиллагаа эхлүүлээд байгаа юм. Гэвч АНУ-ын газар нутаг дээр хэргүүд гарсан байхад тус улсад ямар нэгэн хариуцлага тооцох арга хэмжээ явагдахгүй байгаа нь олны дургүйцлийг хүргэж буй.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс томилсон бие даасан шинжээчид Эпштейнтэй холбоотой сая сая баримтууд нь дэлхийн хэмжээний гэмт бүлэглэл ажиллагаа явуулсан байж магадгүйг харууллаа гэжээ. Мөн файлуудад дурдагдсан зүйл нь хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэргийн хууль зүйн тодорхойлолтод хүрч магадгүй хэмээн тэдгээр шинжээчид үзсэн юм. Мэргэжилтнүүд “Эмэгтэйчүүд, охидын эсрэг үйлдсэн эдгээр харгислалын цар хүрээ, мөн чанар, системчилсэн шинж чанар, улс дамнасан байдал нь маш ноцтой. Зарим зүйл нь хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэргийн хууль зүйн тодорхойлолтын босгыг давж магадгүй” гэжээ.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.