Эпштейнтэй холбогдсон хунтайж асан Эндрюг баривчлаад суллажээ
Их Британийн цагдаа нар бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейнтэй холбоотой байсан хунтайж асан Эндрюг пүрэв гарагт /2026.02.19/ баривчилжэээ. Түүнийг төрийн алба хааж байхдаа ёс зүйгүй үйлдэл хийсэн хэргээр шалгаж байгаа юм. Цагдаа нар түүнийг хэдэн цагийн дараа суллаж, мөрдөн байцаалт үргэлжилж байгаа гэж мэдэгджээ.
Тус улсын хуульд бичсэнээр бол төрийн алба хашиж байхдаа зориудаар буруу зүйл хийсэн тохиолдолд уг хэргээр шалгадаг байна. Офицерүүд мөрдөн байцаалтын хүрээнд Норфолк дахь Эндрюгийн гэрийг шалгажээ. Мөн Эндрю хунтайж цол хэргэмээ алдахаас өмнө амьдардаг байсан Хааны оромжийг шалгаж эхэлсэн байна.
Эндрю ямар нэгэн гэм буруутай зүйл хийгээгүй гэж өмнө нь мэдэгдэл гаргаж байсан. Тэрбээр төрийн алба хааж байхдаа ёс зүйгүй үйлдэл хийсэн гэх хэрэгт буруутгагдаад байгаа тэл дээр мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Виржиниа Жиуффре нэртэй эмэгтэй Эндрюг Эпштейнтэй холбоотой байхдаа өөрийг нь хүчирхийлсэн хэмээн 2021 онд буруутгасан байдаг. Эндрю түүнтэй шүүхээс гадуур тохиролцсон нь олны хардалтыг ихээхэн төрүүлдэг юм. Виржиниа мөн Эпштейн, Гилейн Максвелл нарыг буруутгаж шүүхээс гадуур тохиролцсон. Тэрбээр 2025 оны дөрөвдүгээр сард амиа егүүтгэн нас барсан гэж эх сурвалжууд мэдээлдэг. Гэхдээ хүмүүс үүнд эргэлздэг. Учир нь тэрбээр Эпштей, Эндрю, Максвелийг хамгийн чангаар шүүмжилж, хариуцлага тооцохыг шаарддаг, олон нийтэд дуу хоолойгоо хүрч чадсан хүмүүсийн нэг байсан юм.
Хүмүүсийн хардалтыг бататгадаг зүйлс нь тэр нас барахаасаа өмнө авто машины осолд орж, 2019 онд огт амиа егүүтгэх сэдэл төрдөггүй, ёрын хүмүүс дуу хоолойг нь дарахыг хүсэж байгаа гэж бичсэн билээ. “Fox News” тухайн үед мэдээлснээр Виржиниагаас өмнө Эпштейнийг буруутгасан эмэгтэйчүүдийн хоёр нь нас барсан байна.
Эх сурвалж: CNN








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.