Top StoriesГадаад мэдээ

Монголын иргэн Б-г Филиппинд тагнуулын хэргээр баривчлан шалгаж байна

Монгол Улсын иргэнийг Филиппин улсад хууль бусаар тагнуулын мэдээлэл цуглуулсан хэмээн үзэж, тусгай ажиллагаагаар баривчилжээ. Энэ талаар тус улсын дотоодын хэвлэлүүдэд гарсан мэдээллийг орчуулан хүргэж байна.

Филиппиний Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Эдуардо Аньо мягмар гарагт мэдэгдэхдээ, Замбалес мужид тагнуулын үйл ажиллагаатай холбоотой хэрэгт гадаадын иргэн баривчлагдсан нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад Засгийн газар тууштай байгааг харуулж байна гэв.

Цагаачлалын товчоо Филиппиний Зэвсэгт хүчин болон хууль сахиулах, тагнуулын бусад байгууллагуудтай хамтран үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй үйл ажиллагааг илрүүлжээ. Хоёрдугаар сарын 12-нд Тагнуулын хэлтсийн Тусгай хариу арга хэмжээний баг, Зэвсэгт хүчний 7 дугаар явган цэргийн дивизийн 69 дүгээр батальоны дэмжлэгтэйгээр Замбалес мужийн Иба хотын Барангай Липай Дингин дэх нисэхийн сургуульд хамтарсан тусгай ажиллагаа явуулж Монгол Улсын иргэн 30 настай Болд-Эрдэнэ Болдбаатарыг баривчилсан байна.

“Нисэхийн чиглэлээр суралцагчаар бүртгүүлсэн уг гадаадын иргэн өөрийн цэргийн намтар, ялангуяа БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армийн Агаарын цэргийн нисэхийн их сургуулиас авсан сөнөөгч онгоцны нисгэгчийн үнэмлэхтэй гэдгээ нуун дарагдуулжээ. Ийм мэдээллийг ил болгоогүй нь Филиппиний цагаачлалын хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Түүнчлэн Замбалес мужид, цэргийн чухал байршлуудын ойролцоо байсан байдал, үйл ажиллагаа нь түүний тус улсад оршин суух зорилготой нь илт нийцэхгүй байна” гэж Аньо мэдэгдэлдээ дурджээ.

Мөн "Манай улсын аюулгүй байдал, хамгаалалт бол бидний нэн тэргүүний зорилт хэвээр байна. Ялангуяа тагнуултай холбоотой аливаа заналхийллийг илрүүлэх, тал дээр бид сонор сэрэмжтэй, идэвх санаачилгатай байх ёстой. Цагдаагийн нэгж бүр өндөр бэлэн байдалд байж, үндэсний ашиг сонирхлоо хамгаалахын тулд шуурхай арга хэмжээ авах үүрэгтэй” гэж Филиппиний Цагдаагийн Ерөнхий газрын дарга Хосе Меленсио Нартатез Жр мэдэгдэлдээ дурджээ.

“Манай ард иргэдэд учирч болзошгүй аливаа заналхийллийг эрт илрүүлж, бүх байгууллагатай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бид тууштай байна” гэв.

Бие даасан нислэгийн дадлагын үеэр Болд-Эрдэнэ Иба нисэх буудал болон Палауиг голын орчмын гэрэл зургуудыг утсаараа авчээ.

Филиппин улс гадаадын оюутан болон нисэхийн дадлагажигчдад нээлттэй, найрсаг бодлого баримталдаг ч ил тод байдал, визийн нөхцөлийг мөрдөх, Филиппиний хууль тогтоомжийг сахин биелүүлэх ёстой гэж Аньо нэмж хэлэв.

“Буруу мэдээлэл өгөх, мэдээлэл нуун дарагдуулах, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах аливаа үйлдэлтэй хатуу тэмцэнэ. Манай нээлттэй бодлогыг ашиглах, эрх бүхий байгууллагыг төөрөгдүүлэх, үндэсний ашиг сонирхлын эсрэг үйл ажиллагаа явуулах аливаа оролдлогыг илрүүлж, таслан зогсоож, хуулийн хүрээнд бүрэн хариуцлага тооцно” хэмээн тэр онцлов.

Тус улсын аюулгүй байдлын тэргүүн зөвлөхийн зүгээс олон нийтийг сонор сэрэмжтэй байж, улс орон болон чухал дэд бүтцийг хамгаалахад төрийн байгууллагуудтай хамтран ажиллахыг уриалав.

“Цэргийн болон эмзэг бүс нутгийн агаарын хөдөлгөөний мэдээллийг цуглуулах, өөрийн хэн болох намтар түүхээ буруу мэдээлэх, мэдүүлсэн зорилготой үл нийцэх зэрэг аливаа сэжигтэй үйл ажиллагааг хамгийн ойрын орон нутгийн эрх бүхий байгууллага, цагдаагийн хэлтэс, цагаачлалын нэгжид нэн даруй мэдэгдэх ёстой” гэж мөн тайлбарласан юм.

Аньо мөн Засгийн газар Филиппиний үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй аливаа заналхийллийг илрүүлэх, таслан зогсоох, шийдэмгий хариу арга хэмжээ авах зорилгоор тагнуул, цагаачлал, нисэх болон хууль сахиулах байгууллагуудын уялдаа холбоог цаашид бэхжүүлэн ажиллах болно гэлээ.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Тртт
Тртт

Манайд энэ залуу шиг хэдэн урд талын тагнуул байдаг бол???

Зочин
Зочин

Мэдээллээ нягтлаач энэ мэдээгээр бол ХЧА нисэгчийн үнэмлэхтэй гэхээрээ БНХАУ н иргэн,биш үү?Өвөрмонголнууд БНХАУ н иргэд гэдгийг мэдэхгүй дээ ингээд байгаа юм уу?

Зочин
Зочин

Өвөрмонгол залуу байлгүй дээ. Хятадууд Монгол хүнийг армидаа авахгүй байх аа.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Hyatadad sursan baij bolno. Ner n bol manaihniih met l baina. Ovormongolchuud ovgoo hytad ruu joohon shiljulshiij bichdeg.

Зочин
Зочин

Хятдын тагнуул л биз дээ монгол гэж зам мөрөө будлиулсан л биз дээ

Зочин
Зочин

businessmirror.com.ph - site deer bgaa - Arrested Mongolian Graduate of China fighter jet pilot school geed google deed uz.

Зочин
Зочин

Manaid nuuts um gj bhgui , bval heden gishyyn said n uursduu ochood yarchiad ugchihdug gj bgaa

Зочин
Зочин

Ямар ацны тагнууд бхав дээ, саваагүйтэж бгаад л баригдаа биз. Манайхан болгоомжтой явахгүй бол

Монгол
Монгол

Монгол үндэстэн залуусаа болгоомжтой байцгаа
Хэчнээн олон монгол залуус орос Украины дайнд хүний өмнөөс явж дайтаж нас барав аа
Одоо эх газрын болон тайван хятадууд хоорондоо алалцах үед л хол байгаагаараа, хүний өмнөөс амь насаа бүү сүйтгэ, монголчууд маш цөөхөн шүү

Зочин
Зочин
Reply to  Монгол

Украйны дайнд Монгол хүн дайтаж явсан гэж хэн хэлээд байна вэ. Мэдээллийн эх сурвалжгүй худал зүйл бичиж болохгүй.

Зочин
Зочин

Манай эрлийзүүдийн 1 л биз

davaa
davaa

yuniih ni tagnuul bhaw savaaguiteij zurag darj bi mash sain tanina mundag zaluu nisgegch boloh muruudultei

Холбоотой мэдээ

Back to top button