СПОРТ

ДАКАР РАЛЛИ: Н.Лхагваа 84 километр элсэн цөлийг даван бариандаа орлоо

Өнгөрсөн ням гаригт Перу улсын Лима хотод “Дакар ралли 2019” уралдаан эхэлсэн. Авто спортын олимп гэгддэг уг тэмцээнд манай улсаас автомашин SxS болон мотоциклийн ангилалд нийт гурван тамирчин уралдаж буй.

Өчигдөр уг тэмцээний эхний ангиллын уралдаанууд болж өнгөрсөн байна. Үүнд, мото ангилалд Н.Лхамаа 02:00:40 секундад замаа амжилттай дуусгалаа. Тэрээр эхний гарааны 84 километр элсэн цөлийг даван 128 дугаар байранд орсон бол автомашины “UTV OPEN” ангилалд Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар 1:24:16 секундын амжилтаар 52-р байраар барианд орж ирлээ.

41 дэх удаагийн Дакар раллид 61 орны 541 оролцогч, 334 техник үүний 137 нь мотоцикл, 26 дөрвөн дугуйт, 130 автомашин, 41 ачааны машин оролцож буй. Уралдаан 10 үе шаттайгаар 5000 км замд үргэлжлэх юм.

Тэмцээнд Монгол улсыг төлөөлөн багийн ахлагч, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, жолоочоор Ө.Бямбацогт, механикаар Б.Баттөр, техникийн зөвлөхөөр Г.Аранзал, менежерээр Д.Баярбилэг, Г.Тэмүүжин, Б.Хатанбаатар нар ажиллах бөгөөд тэмцээнийг сурвалжлахаар сэтгүүлч Б.Онон ажиллаж байна. Тэмцээн ахин найман өдөр үргэлжилэх бөгөөд Монголоос “NTV” телевиз шууд дамжуулан хүргэж буй юм.

Дашрамд дуулгахад, Дакарын замд Монголын баг тамирчид анх 2013 онд мотоциклийн төрлөөр уралджээ. Түүнээс хойш манай тамирчид жил дараалан 2015 оныг хүртэл оролцсон байдаг аж. ОУХМ Ө.Бямбацогтын хувьд 2015 онд Дакар раллид оролцсон ч техникийн эвдрэлээс шалтгаалан замаа дуусгаж чадаагүй байна.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button