Эдийн засгийн мэдээ

Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 425 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 78.2 тэрбум төгрөг буюу 4.5 хувиар өсжээ.

Тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 1.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 37.4 тэрбум төгрөг буюу 2.2 хувь өссөн байна.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны нэгдүгээр сард 2.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 425.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Инженер
Инженер

Оюутолгойн баялагаа ховх соруулж байна, дээр нь хоногт 14 мэрбумын өр төлж байгааг энд оруулаагүй бгаа нь энэ шүү............. гэрээг яаралтай зогсоох хэрэгтэй босцгооё оо

Зочиниргэн
Зочиниргэн

Тэгэлгүй яах юм бэ.Том данхар төртэй олон гишүүн,олон яам агентлаг, туслахтай .3сая гаруй хүн амтай байж.Арай л хэтэрхий үрэлгэн,улс эх орноо гэсэн сэтгэлгүй.Нэг ч үйлдвэр байгуулахгүй ,нийт иргэд нь массаараа наймаачид.Яаж цаашид эх Монгол улс чинь оршин тогтнох юм бэ.

Холбоотой мэдээ

Back to top button