НИЙГЭМНийгэм мэдээ

Өвөр дүүрэн гүйх сумын төвийн цагаан сар

XVII жарны "сүрээр дарагч" хэмээх гал морин жил морилж сар шинийн өдрүүд шувтарч иргэд ажил албандаа мордож байна. Энэ жил "ойрд тохиогоогүй сайхан, амар амгалан жил гарна" гэж зурхай номд буусан. Уг бэлгэшээлээ дагаад энэ жил иргэд ам саатай, өтгөн сайхан шинэлжээ. Цагаан сар бол монголчууд бидний уламжлалт баяр бөгөөд хот, хөдөөгүй өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. Угтаа энэ баярын утга учир нь сар шинийн өдрүүдэд ах дүү, амраг саднаараа цуглаж амар мэндээ мэддэгт оршино.

Тэр тусмаа хөдөөгийн цагаан сар хүн хөл ихтэй нижгэр болдог. Учир нь тус баярын мөн чанар утга нь хөдөө ахуйтай үнэнхүү холбогдоно. Тэнд хахир өвлийг өнөтэй давсан мал сүрэг болоод урин хавартай уралдах төлийн дуу сонстоно. Сар шинэ өглөөний нарыг нутгийн шүтлэгт уул, овоо дээрээсээ харахаар зэхэж уяачид наадамд сойх морьдоо барьж хононо. Мөн айл хэсэх хүүхдүүд гол усаараа нийлэн унах морьдоо аргамжина.

Нутгийн эрчүүд шинийн нэгний өглөө нар мандахаас урьдаж мөр зүгээ гарган, дээл хувцсаа өмсөж ойролцоох уул, овоондоо гарч нар харан хурайлж мөргөн сүсэлнэ. Уяж сойдог морьдоо унаж нар харах нь бэлгэшээлтэй тул нутаг нутгийн сайн морьд нэг дор цугларах нь тэр. Нар харсны дараагаар золгуулалд эхлэх бөгөөд ахмад настны гэрт бүгд цуглах нь элбэг.

Цагаан сар багачуудын хүсэн хүлээдэг баярын нэг мөн. Тэд өглөө эртлэн босож ангийн найз, хамар хашааны танилтайгаа нийлэн тор барин айл айлаар золгож бэлэг цуглуулна. Тэд сумын хойд захаас урд зах хүртэл гудам бүрийн айлуудыг нэрэлхэлгүй хэсэх бөгөөд тэднийг төвөгшөөх айл үгүй. Багачуудын айл хэсэх хурд онцгой. Учир нь орсон даруй амар мэнд мэдэн гэрт байгаа бүх хүмүүстэй золгож дараагаар нь бэлгээ хүлээн зогсоно. Гэрийн эзэгтэй тавагтай идээ барьж удалгүй гарыг нь цайлган үднэ. Ингэж явсаар буйдхан сумын төвийн бүх айлуудтай тор барин гүйх багачууд шинийн нэгэнд багтан золгож дуусна.

Хүүхдүүдэд ээж аавтай айл хэсэхээс илүүтэйгээр энэ нь таатай. Үенийхнээрээ нийлэн явган, морь, тэмээтэй явна. Ихэвчлэн гудамжны шороо тоосыг хаман тортой бэлгээ савчуулан явах багачууд айл алгасах нь ховор. Ингэж л ирж яваа цагт нутаг нугаараа учран золгож, хүүхэд, хөгшид, хүн, малын зоо тэнийх сумын төвийн цагаан сар шинийн таван хүртэл үргэлжилнэ.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нижгэр болдог гэж залруулаарай. Нэжгээд гэвэл тус бүр нэг гэсэн утга илэрхийлнэ.

Гудамжны шороо хамах ч гэх шиг
Гудамжны шороо хамах ч гэх шиг
Reply to  Зочин

Жоохон утга агуулгаа бодож найруулж бичээ
Яг өөрийн хар яриагаар бичих юм

Хөөрхөн юм. Одоо ч цөөрсөн биз
Хөөрхөн юм. Одоо ч цөөрсөн биз

Ах

Атаман
Атаман

Бэлэг авна гэсэн бодол байгаа өөр юу ч бодохгүй шүү жинхэнэ атаманууд энэ үедээ очих юм сан

Дорж
Дорж

60-аад өны сүүл, 70 оны эхээр сургуулийн дотуур байрны хүүхдүүд сумын төвийн нэг ч айлыг алгасахгүй хэсдэг байв. Нэг дэвтэр, нэг харандаа эсвэл нэг дэвтэр, хоёр чихэр өгнө. Эсвэл гараар хийсэн боорцог өгнө. Дэвтэр харандаагаа эсгий гутлын түрүү рүүгээ чихнэ. Боов чихэрээ өвөр лүүгээ чихсээр хөвөнтэй дээлийн энгэр оёдолоороо ханзарч урагдана. Орой байрандаа ирээд л бүсээ шууд тайлцгаана. Шалаар нэг чихэр боов. Тэгээд л чихэр боовоорор бие бие рүүгээ шидэж хөгжилдөнө. Иймэрхүү л байлаа даа.

Холбоотой мэдээ

Back to top button