Гадаад мэдээДЭЛХИЙ

Милан Кортинагийн олимп эртний Ромын Верона цэнгэлдэх хүрээлэнд өндөрлөлөө

Ням гарагийн /2026.02.22/ шөнө Итали улс өвлийн олимпыг хаалтын наадмыг эртний Ромын үеийн Верона цэнгэлдэх хүрээлэнд хийлээ. Милан болон Кортина Д’Ампеццо хот хамтран зохион байгуулсан уг наадмаас эзэн орон болох Итали 30 медаль хүртсэн нь түүхэн дээд амжилт байв. Энэ нь медалийн хүснэгтэд Норвеги (41), АНУ (33), Нидерландын (20) дараа бичигдэх үзүүлэлт юм.

Олимпын комиссын ерөнхийлөгч Кристи Ковентри “Ид шидийн мэт наадмыг зохион байгуулсан Италид баярлалаа. Та бүхэн шинэ төрлийн өвлийн наадам зохион байгуулж, ирээдүйн орнуудад маш өндөр босго тогтоож өглөө” гэсэн байна. Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони “Олимп бид бүхэнд мартагдашгүй сэтгэл хөдлөл мэдрүүлж, Италид удаан хугацаанд үлдэх бахархлыг авчирлаа” гэж мэдэгдэл гаргажээ.

2 цаг 30 минут гаруй үргэлжилсэн хаалтын үйл ажиллагаа Италийн сонгодог болон орчин үеийн хөгжим, бүжгийг хослуулсан байв. Олон улсад алдартай балетын бүжигчин Роберто Болле, дуучин Ахилле Лауро, DJ Габри Понте гэх мэт уран бүтээлчид хаалтын тоглолтыг ахлан явуулсан юм.

Эх сурвалж: CBS News

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button