Гадаад мэдээДЭЛХИЙ

Мексикийн цэргүүд картелын удирдагч Эл Мэнчог хөнөөсний дараа халдлагууд боллоо

Мексикийн “Jalisco New Generation Cartel” гэмт бүлэглэлийн удирдагч Немесио Осегуера буюу Эл Мэнчог цэргүүд хөнөөсөн гэж албаныхан ням гарагт /2026.02.22/ мэдэгдсэн байна. Сүүлийн үед АНУ-аас картелуудын ажиллагаанд хөндлөнгөөс оролцоно гэх дарамт нэмэгдсэн тул Мексик картелуудын эсрэг ажиллагаагаа эрчимжүүлсэн.

Ням гарагт мексикийн зэвсэгт хүчин Халиско мужид ажиллагаа явуулж Эл Мэнчог барих гэж оролджээ. Ажиллагааны үеэр Эл Мэнчо хүнд гэмтэж, Мехико хот руу хүргэгдэж байх үедээ нас барсан байна. Үүний дараа Мексикийн хэд хэдэн мужид халдлагууд болж, картелууд машин шатаан зам хаажээ. Мөн Халиско мужийн нийслэл Пуерто Валларта дахь нисэх онгоцны буудалд халдлага гарсан байна.

Цагдаагийн алба хаагч байсан Эл Мэнчогийн удирдлага дор “Jalisco New Generation Cartel” нь олон улсын хэмжээний гэмт хэргийн бүлэглэл болж хувирсан. Тус бүлэг Эл Чапогийн Синалоа картелын холбоотон байсан юм. Эл Чапо одоо АНУ-ын шоронд хоригдож байгаа.

Эх сурвалж: The Sun

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Энэ янзаараа бол ирээдүйд МАН -АН мафиууд ч гэсэн адилхан картелууд болно шүү!!! МАН -АН гишүүд аймшигтай бүдүүлэг харанхуй луйварчид болж байгаа!!!

Холбоотой мэдээ

Back to top button