М.Нарантуяа-Нара, Ц.Мөнхтуяа нарын хэмжээгүй авирыг Б.Хэрлэн хязгаарлаж чадах уу
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн Түнхэл тосгон дахь гэрт хулгай орсон хэрэг гарч, цагдаагийнхан шалгаж эхэлсэн. Хулгайн хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара бухимдлаа илэрхийлж, сошиал сүлжээнд ёс бус үг хэллэг хэрэглэн бичлэг, пост хийсээр буй. Энэ үйлдэл нь олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа бөгөөд гишүүний ёс зүйн асуудал энд хөндөгдөж буй юм.
Өмнө нь Ёс зүй, дэгийн байнгын хороогоор ороод авсан удаатай ч сошиалын хэрүүл, тэмцэл нь ер тасраагүй. Намын дарга Б.Батбаатар нь ч энэ асуудал дээр нь дуугардаггүй.
М.Нарантуяа-Нарагаас гадна ёс зүйн асуудал бүхий нэг гишүүн буй нь Ц.Мөнхтуяа.
Түүнийг олон нийтийн сүлжээгээр ёс бус үг хэллэг ашиглаж, ёс зүйн доголдол гаргасан учир АН-ын дарга О.Цогтгэрэл ёс зүйн асуудал дээрээ онцгой анхаарахыг саяхан сануулж, уулзсан байдаг. Энэ үеэр Ц.Мөнхтуяа олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлэхдээ буруу үг хэрэглэж, хэм хэмжээнээс давсан үйлдэл гаргасандаа Ардчилсан намын гишүүд, дэмжигчид хийгээд олон нийтээс уучлалт хүссэн гэв.
Гэхдээ Ц.Мөнхтуяагийн сошиалд бархирч байгаа нь анхных биш, харин сануулга авч байгаа нь анхных болсон.
Өдгөө Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэн буй. Эл хоёр гишүүний хэм хэмжээгүй авир, ёс зүйн асуудлаар хэлэлцэж, нэг талд нь гаргахыг олон нийт хүлээж байна.
О.ОНОН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хоёр оркыг үтэр түргэн зайлуулахыг шаардаж байна!!
харах царайны бүдүүлэг, хэрүүлч хүний шинжтэй юмаа. Эмэгтэй хүний бадам, шулам төрлийн гэсэн үндсэн 2 төрөлд хуваадаг мэдээж аль байх нь уншигч та шүүх биз ээ. олон нийтэд эмэгтэй хүний нандин чанараа бүү гээж бай. Аятайхан эмэгтэйлэг ёс зүйтэй Анужин мэтийн гишүүд өөр талаараа доголтой байх юмаа. төгс хүн хорвоод байдаггүй л байх л даа
М.Нарантуяа-Нара, Ц.Мөнхтуяа энэ 2 бузараа УИХаасаа зайлуулаачээ...арай л гутамшигуд юмаа..
М.Нарантуяа-Нара, Ц.Мөнхтуяа энэ 2 бузарын авгай нарыг зайлуулахаар жагсаал хийнэ
Энэ 2 ч яахав, наад галзуучуудын учружлах хор хохирол бол цаад чимээгүй хорчингуудынхаас бага байдаг юм
НААДУУЛ ЧН СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ДЭЭР НЬ ХИНШҮҮ ГАНБАА
Хэрлэн чадвал сайн
iim gishuud UIX d gargasan namaa gutaaj nam ni yamar chadamjgui bolsoniig bas haruulj bna