Гадаад мэдээ

Рио Тинто-гийн Симанду уурхайд ажилтан амиа алдсаны дараа үйлдвэрлэлээ түр зогсоожээ

Их-Британи-Австралийн хамтарсан Рио Тинто группийн Гвиней дэх Симанду төмрийн хүдрийн уурхайд ажиллаж байсан гэрээт компанийн ажилтан амиа алдсаны дараа үйлдвэрлэлээ түр зогсоосон байна.

Энэ оны хоёрдугаар сарын 14-нд уг төмрийн хүдрийн уурхайд гарсан уг ослын дараа нарийвчилсан шалгалт эхлүүлнэ хэмээн Рио Тинто компани мэдэгдсэн билээ. Одоогоор амиа алдсан ажилтны нас барсан шалтгаан тодорхойгүй байгаа юм. 2026 онд Симанду уурхайгаас 5-6 сая тонн төмрийн хүдэр борлуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 2028 он гэхэд уурхайн жилийн хүчин чадлыг 60 сая тоннд хүргэх зорилт тавиад буй. 2025 оны 10-р сарын байдлаар уг Симанду төслийн явцад нийт 16 хүн амиа алдсан гэх тоон дүн бий.

Эх сурвалж: ArgusMedia

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч

Бүтээгдэхүүн гаргалт дээр гол анхаарлаа хандуулж шахаж шаарддсанаас АА алдагдаж ийм асуудалд хүрсэн байх магадлалтай.

Холбоотой мэдээ

Back to top button