Гадаад мэдээДЭЛХИЙ

Иран оюутнууд хоёр дахь өдрөө жагслаа

Ням гарагт /2026.02.22/ Иран улсын оюутнууд хэд хэдэн их сургууль дээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Жагсаалтай зэрэгцэн Ираны эрх баригчид Вашингтонтой хэлэлцэж цөмийн хөтөлбөрийн тохиролцоонд хүрэхээр ажиллаж байгаа юм.

Нэгдүгээр сард Иран даяар эсэргүүцлийн жагсаал өрнөсний улмаас олон мянган хүн амь үрэгдсэн. Амьжиргааны зардал өсөж буй явдалд дургүйцсэн иранчууд жагссан нь 1979 онд Исламын дэглэм тогтсоноос хойших хамгийн том үймээнүүдийн нэг болсон билээ. 

АНУ Ирантай хэлэлцэхийн хажуугаар Ойрх дорнодод тэнгисийн цэргийн хүчнээ төвлөрүүлж шахалт үзүүлэх болсон. Вашингтон Терантай баллистик пуужингийн хөгжүүлэлт, бүс нутаг дахь холбоотон террорист бүлгүүдийн талаар хэлэлцэх сонирхолтой байгаа. Харин Иран зөвхөн цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцэж, хориг арга хэмжээг суллуулах ашиг сонирхолтой байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button