НИЙГЭМНийгэм мэдээ

Бөх шууд дамжуулах эрх ₮750 саяд хүрсний ард ямар асуудал мандав

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2024 оны есдүгээр сард өргөн нэвтрүүлгийн болон кабелийн телевизүүдийн дунд бөхийн өргөөнд зохион байгуулагдах барилдаануудыг шууд дамжуулах эрхийн сонгон шалгаруулалтын зарласан байдаг.

Сонгон шалгаруулалтад шалгарсан баг 2025 оны нэгдүгээр сараас эхлэн Монгол бөхийн өргөөнд болох барилдаануудыг шууд дамжуулах эрхтэй болсон бөгөөд NTV телевиз шалгарсан. Ингэхдээ NTV телевиз 750 сая төгрөгийн үнийн санал ирүүлж шалгарсан гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Сонгон шалгаруулалтын комиссыг бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав ахалсан бөгөөд дараах шаардлагын дагуу сонгожээ.

Тодруулбал,

  • Тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь спортын уралдаан, тэмцээнийг дамжуулах боломжтой байх,
  • Дуу дүрсний өндөр нягтаршилтай шинэлэг техник технологийг нэвтрүүлсэн байх,
  • Үндэсний бөхийн дамжуулалтыг нэг жилд 360 цагаас багагүй дамжуулах боломжтой байх,
  • Үндэсний бөхтэй холбоотой мэдээ, мэдээлэл, бусад контент хөтөлбөрүүд нь нэг жилд 30 цагаас багагүй байх,
  • Үндэсний спортын бусад төрлүүдийн тэмцээн уралдаан, мэдээ мэдээллийг (нэмэлт нөхцлөөр зөвшилцөх) дамжуулахад хамтрах боломжтой байх гэсэн шаардлагийг тавьсан.

Улмаар 2024 оны 12-р сарын 26-нд хамтран ажиллах гэрээнд МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, “Медиа групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Баярбат нар гарын үсэг зурж албан ёсоор хамтран ажиллаж эхэлсэн. Түүний дараагаар NTV телевиз тусдаа N Sports сувгийг нээж бөхийн барилдаан болон бусад спортын тэмцээнүүдийг хүргэж эхэлсэн билээ.

NTV телевиз сонгогдсоны дараа буюу 2025 оны хоёрдугаар сард МҮБХ-ноос сошиал медиа хуудаснууд болон сайтуудын дунд 2025-2026 онд Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулах үндэсний бөхийн барилдаануудыг шууд дамжуулах сонгон шалгаруулалтыг зарласан аж. Тухайн шалгаруулалтад Зөгий.мн сайт ганцаараа нэрээ өгч шалгарсан байдаг. Улмаар Зөгий.мн сайт 2025 оны тавдугаар сарын 18-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болсон аймаг цэргийн цолтой залуу 256 бөхийн барилдааныг шууд дамжуулан анхны шууд эфирээ цацжээ. Гэвч тухайн үед талуудын хооронд зөрчил гарч Зөгий.мн сайт дараах мэдэгдлийг гаргаж байв.

Мэдэгдэлд "Шууд дамжуулалтын дундуур NTV телевиз Монголын үндэсний бөхийн холбоонд нөлөөлж Зөгий.мн сайтын шууд эфирийг таслан улмаар цацсан нэвтрүүлгийг устгахыг шаардсан. Энэ тухай Үндэсний бөхийн холбооны удирдлагуудад мэдэгдсэн боловч ямар ч хариу арга хэмжээ авсангүй. NTV телевиз өргөн нэвтрүүлгийн эрхийг авсан ч сошиал хуудсаараа Монгол бөхийн өргөөнд болж буй барилдаануудыг шууд дамжуулах эрхгүй бөгөөд шалгаруулалтад нэрээ өгч сонгогдсон Зөгий.мн сайтыг шууд дамжуулах явцыг тасалдуулав. Мөн 2025 оны хоёрдугаар сард шалгаруулалт зарласан постоо Монголын үндэсний бөхийн холбоо сошиал хаягаасаа устгасан, үүнд нь NTV телевиз нөлөөлсөн гэх мэт олон зөрчлийг гаргаад байна. Иймд Зөгий.мн сайтын зүгээс хэт нэг талыг барьсан шийдвэрээ цуцлан, сонгон шалгаруулалтад заасан үүргээ биелүүлэхийг Монголын үндэсний бөхийн холбооноос шаардаж байна" хэмээж байсан юм.  

Удалгүй талууд эв зүйгээ ололцож Монгол бөхийн өргөөнд болж буй барилдааныг NTV телевиз болон Зөгийн.мн сайтууд хоёул шууд дамжуулдаг болсон. Харин саяхан Өргөн нэвтрүүлгийн 11 телевизүүд төрийн гурван өндөрлөгт хандан мэдэгдэл гаргасан. Ингэхдээ "Цагаан сарын барилдааныг хэдхэн хүн өмчилж, гаднын компаниудын өмч болгож байгааг эсэргүүцэж байна" хэмээн мэдэгдэл гаргасан.

Бөхийн холбоо сонгон шалгаруулалтаа нээлттэй, ил тод зарласан нь үнэн. Эдгээр телевизүүд сонгон шалгаруулалтад оролцож ялах боломж байсан гэх. Гэхдээ ямар телевизүүд оролцож, сонгон шалгаруулалтын багт хэн хэн ажиллаж хэдэн хүний саналаар NTV сонгогдсон нь эл биш. Энэ мэт ойлгомжгүй асуудал нь телевизүүд хоорондын үл ойлголцлыг бий болгож том телевизүүд, том компани өндөр мөнгөн дүнгээр "зодож" шалгарсан гэж хардлага төрүүлж байж болно. Ингэхдээ зах зээлийн зарчмаар ажиллаж байгаа арилжааны суваг руу дайрч давшлах нь зохимжгүй. Нээлттэй сонгон шалгаруулалтад өрсөлдөж эрхээ аваад бөхөө дамжуулах нь тэдний эрх. Уг хоёр асуудлын голд буй бөхийн холбоо сонгон шалгаруулалт шударга болсон гэдгийг баталж, нээлттэй ил тод байх аваас үл ойлголцол үүсэхгүй болов уу.

Тэгвэл олон улсын практикт “шууд дамжуулах онцгой эрх” нь тухайн спортын тэмцээн, арга хэмжээг телевиз, платформ, эсвэл стриминг үйлчилгээний нэг байгууллага тодорхой хугацаанд бусдаас өрсөлдөөнгүйгээр дамжуулах эрхийг хэлдэг" гэж тодорхойлсон байдаг.

Тус эрхийг ихэвчлэн гэрээ, тендерийн үндсэн дээр олгодог бөгөөд гэрээлсэн тохиолдолд бусад сувгууд тухайн контентыг шууд дамжуулах боломжгүй болдог гэсэн үг. Тиймээс олон улсын спортын холбоод тус эрхээ худалдах замаар орлого бүрдүүлж, тухайн спортыг санхүүжүүлэх, зохион байгуулалтын зардлаа нөхөх, хөгжүүлэхэд ашиглах нь түгээмэл юм. Бөхийн холбоо энэ жишиг рүү орсон хэрэг. Харин ингэхдээ тэд шилэн данс хөтөлж, санхүүгээ тайлагнах нь зөв.

Иргэдийн зүгээс "Монгол бөхийн өргөөг засвар шинэчлэл хийгдээгүй, агаар сэлгэлт муу" гэх мэтээр шүүмжилдэг. Тэгвэл бөх дамжуулах эрхээ арилжсан бөхийн холбоо орлогоороо өргөөгөө засах, сайжруулах зэрэг ажилд зарцуулах шаардлага үүснэ. Улмаар эдгээр мөнгөн дүнгээ нээлттэй ил тайлагнаж гэмээ иргэдийн хардалтыг үгүйсгэнэ. Ингэх ч үүрэгтэй биз. Одоогоор бөхийн холбооны зүгээс ил тод, шилэн байдал ажиглагдахгүй байгаа юм. МҮБХ-ноос “Монгол Үндэсний бөх-Бидний үе дамжсан үнэт өв, Үндэсний бахархал” шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж байна" гэж 2024 онд мэдэгдсэнээс хойш чимээ аниргүй. Өмнөх жилүүдээс бөх сонирхогчдын тоо өсөж, үндэсний бөх улам илүү боловсронгуй болж байгаа хэдий ч холбооны хийж хэрэгжүүлж буй ажил, түүний тайлан дутмаг байна. Баяраар иргэд өв соёлоо тээж буй бөхөө үзээд сайхан байсан ч дамжуулагч телевизүүдийг талцуулсан нь онцгүй байв. Цаашид холбоо ил тод, хариуцлагатай байх шаардлагатай боллоо.

Өргөн нэвтрүүлгийн 11 телевизийн гаргасан мэдэгдэлд “Бөхийн өргөө” нь татвар төлөгчдийн хөрөнгөөр баригдсан, мөн Цагаан сарын барилдааны бай шагнал нь төрийн болон олон нийтийн эх үүсвэрээр санхүүждэг тул дамжуулалтыг хязгаарлах нь иргэдийн өв соёлдоо хүртээмжтэй байх эрхийг зөрчиж байна” гэжээ.

Өмнөх жилүүдэд Цагаан сарын бөхийн барилдааныг ихэнх телевиз шууд дамжуулж байсан бол энэ жил дамжуулах эрхэд өөрчлөлт орсноор онцгой эрх эзэмшигч NTV болон МҮОНТ шууд дамжуулсан.

Тиймээс цаашдаа МҮБХ-ноос бус төрийн оролцоотойгоор буюу татвар төлөгчдийн мөнгөөр зохион байгуулдаг Үндэсний их баяр наадам болон Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаануудыг телевизүүд нээлттэй дамжуулах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйд нийцэх биз.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
43 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Телевизүүд өрсөлдөж ялагдсан байж дараа нь гомдол гаргаад байгаа нь бас нэг талдаа сонин

Зочин
Зочин

NTV mongo ih ogood erh avsan bol zah zeeliin huuliaraa zov l bh gehdee Buhiin holboo il tod tailan gargah heregtei

Зочин
Зочин

Ямар ТВ нь хамаа алгаа Батнасан тайлбар хийвэл сайхнаа.

Зочин
Зочин

Бөхөө хэдхэн телевиз үзүүлнэ гэхээр хөдөө орон нутагт суугаа бид яаж үзэх вэ дээ урьд нь суваг сольж байгаад аль нэг дээр нь олж хардаг байсан

Зочин
Зочин

Ene margaanii gol ni mongo bish itgel shig sanagdaad baina

Зочин
Зочин

Мал сэтгүүлч юу л бичээд бна да

Зочин
Зочин

Бөхийн өргөөг засаж сайжруулах мөнгө орж ирж байгаа бол бидэнд тайлангаа тавих ёстой шүү дээ

Зочин
Зочин

Цагаан сарын барилдааныг олон суваг дамжуулдаг байсан үе гоё байж дээ айл болгон бөх үзээд баярын уур амьсгал ордог байсан

Зочин
Зочин
Reply to  Зочин

Одоо тэгээд айл болгон үзэж чадахгүй болчихоо юу?!!

Сонирхогч
Сонирхогч

БӨХИЙН ӨРГӨӨ ЗАСВАР ШИНЭЧЛЭЛИЙГ БОЛ ХАРЬЦАНГУЙ САЙН ХИЙСЭН БАЙНАЛЭЭ ЦААШДАА Ч САЙН ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙХ. ХАРИН ИЛ ТОД БИШ ШИЛЭН БАЙХ ЁСТОЙ ГЭДЭГ НЬ БОЛ ЗӨВ ШҮҮ. ГАДНАХ АВТОЗОГСООЛЫН АСУУДЛААЛ ШИЙДЧИХВЭЛ ӨНӨ ХОЙЧИД МӨН Ч ХЭРЭГТЭЙДЭЭ.

Зочин
Зочин

NTV телевиз АПУ-ийнх юм чинь мөнгөтэй байх л даа? Тэгээл мөнгөөр цохиж 750саяар эрхийг нь авчилдээ!

Зочин
Зочин

NTV дамжуулалтаараа TV-9-д хүрэхгүй юм байна лээ. Мөнгөөр зодож авчихаад олигтойхон дамжуулмаар юм. Зураглал, удаашруулалт бөх тайларлагч нь нэг тиймэрхүү чадна гэж авсан бол хүмүүсийн сэтгэлд тултал нь сайхан дамжуулалт хийх хэрэгтэй.

Зочин
Зочин

Үндэсний бөх бол ард түмний өв соёл байхад ийм маргаан гарч телевизүүд хоорондоо муудалцах нь үнэхээр онцгүй харагдсан

Зочин
Зочин

Zogii mn deer ehleed tasaldsan gej unshij baisan ene deer yamar neg nuluu baisan uu gedgiig todorhoi bolgoh heregtei

Зочин
Зочин

Shilen dans hutluugui tsagt heniich itgehgui shuu ene bol unen

Зочин
Зочин

Sportiin shuud damjuulah ontsgoi erh gedeg olon ulsad baidag gehdee manaid bol ard tumnii hurteemj ch bas chuhal

Зочин
Зочин

Buhiin holboo songon shalgaaruulaltaa yamar humuuseer yavuulsnaa il tod bolgohod l asuudal shiidegdene

Зочин
Зочин

Татвар төлөгчдийн мөнгөөр баригдсан өргөө гэдэг үнэн бол ард түмэнд нээлттэй байх ёстой

Зочин
Зочин

N sport suwag neegdsen ni sain gehdee bugd uzeh bolomjtoi esehiig bodoh heregtei

Зочин
Зочин

Бөх сонирхогчдын тоо өсөөд байхад дамжуулалтаа улам хаагаад байвал эсрэгээрээ сонирхол буурна

Зочин
Зочин

Холбоо шинэчлэлийн хөтөлбөр ярьснаас хойш дорвитой юм хийгээгүй нь хүмүүсийн хардлагыг нэмэгдүүлж байна

Зочин
Зочин

Naad zah ni agaariin selgelt muu gedgiig zasaad ogvol humuus demjine shuu dee

Зочин
Зочин

Цагаан сарын барилдаан бол баярын нэг хэсэг түүнийг олон түмэнд хааж болохгүй

Зочин
Зочин

Ulsiin bayr naadmiin barildaan shig tom arga hemjeeg bol neelttei damjuulah ni zuitei

Зочин
Зочин

Зах зээлийн зарчмаараа л яв

Зочин
Зочин

NTV зураглалдаа анхаараарай, ер нь зураглал шинэчлэгдэх ёстой, барилдааныг ойроос авч баймаар байна. Тухайн бөхчүүдийн хөлс, бяр чадал, тэсвэр тэвчээр, амьсгаа энэ тэрийг ойроос авч тэмцэл хэрхэн өрнөж байгааг үзэгчид бас мэдэрч үзмээр байна. Унасан хойно нь давлаа гэж зарлах биш яг унаж давж байгаа агшинг үзүүлээрэй, давтаж үзүүлж байгаа нь сайшаалтай.

Иргэдийн нэгдэл
Иргэдийн нэгдэл

Гол нь дотороо ариун цэврийн өрөө, дүш сайн байх..агаар сэлгээний төхөөрөмж стандартаар хийсэн байх ёстой..

Иргэн
Иргэн

Дэлхийн жишиг нь өрсөлдөөний журмаар л явдаг л даа!! Энэ бичиж байгаа зарим хүмүүс маань зах зээлийн, өрсөлдөөний за тэгээд бусад юмны ойлголтгүй хүмүүс амныхаа зоргоороо, сэтгэлгээний хоцрогдлоороо сэтгэгдлээ бичжээ!!! Бүх юмыг үнэгүй болж өгвөл халамжаар амьдрах сэтгэлгээ хүнийг адгууслаг болгодог!!!

Зочин
Зочин

Бөхийн өргөө гэж өмхий газар олон жил хэвээрээ л бх юм !

Зочин
Зочин

Ядахдаа 2-3 тeлeвизээр дамжуулуулж байх нь зөв

Зочин
Зочин

Tv9, mnv, ntv nebteruuleh ni pub shu

Зочин
Зочин

За ард иргэд биднийг төлбөр төлж үз гээгүйн яамаадаа. Тэгж мэдэх л......

Last edited 14 Өдөр Өмнө by Зочин
Зочин
Зочин

Тв9 бл хог бла hd гаралттай биш бүдэг бүрзгэр үндэсний олон нийтийн тв тайлбар муу нтв эрх аваад дамжуулхнь зүйн хргээ маргах юм бхгү шү

Erka
Erka

Тв 9 шиг бүх барилдаанииг явуулахгүи бна хог шааруудииг болиул

Нүд чих
Нүд чих

Бөхий өргөөний суудал давчуу, шахцалдаж суудаг. Түүнийг сийрэгжүүлж, тав духыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй боловуу. Суудлын тоо цөөрөх нөхцөл бий болно, гэхдээ суудлыг давхар болгох боломжтой.

Зочин
Зочин

NTB цацах нь зөв! Маргаангүй. Бүгд хувь тв. Мөнгө төлж цацах эрхээ авна. Тэгээд рекламаас ашгаа олно. 9 тв чинь ОТ эрхийг нь авчлаа гэж гөрдсөн.

Зочин Ж
Зочин Ж

Үнэ төлбөргүй ямарч зүйл байхгүй болсон шүү дээ . Тухайн заал байрны дулаан ус тоноглолыг хэн үнэгүй өгөх юм .Бүгд үнэ өртөг шингэж хэн нэгэн хөдөлмөрлөсний хөлс шингэсэн байгаа . ЯМАРЧ зүйл ОРЛОГО НЬ ЗАРДЛАХ НӨХӨӨД НЭМҮҮ ӨРТӨГ ХУРИМТЛАЛ БИЙ БОЛГОХ ЁСТОЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧИМ ШҮҮ ДЭЭ ... Эсвэл урд Нийгэмрүүгээ шилжих хэрэгтэй болох нь дээ ??!!!!!

Зочин
Зочин

Ene heden televizees zugii.mn hamaagui deer. Buh barildaanig damjuulj baigaa haragdsan

Зочин
Зочин

NTV дамжуулалтаараа TV-9-д хүрэхгүй юм байна лээ. Ядаж тайлбарлагч нь хүртэл нэг тиймэрхүү мөнгөөр зодож авчихаад бөхөө олигтойхон дамжуулчихмаар юм даа. Удаашруулалт нь хүртэл болхи шинжтэй.

Уншиг
Уншиг

Бөхийн холбоо мөнгөний холбоо болжээ тв үүд нэвтрүүлэхээ больж ард түмэн үзэхээ л больж бөхийн холбоо аргаа барна

Зочин
Зочин

Бөхийн өргөө иргэд, бөхчүүдийн хандиваар баригдсан,татвар төлөгчид биш шүү

Зочин
Зочин

Энэ Магалжав пздагаа шалгаачээ энийг шалгавал шууд шорон шаах нөхөрдөө бүх юмыг мөнгө болгоод идээд сурчихсан хар лалар. Хардах эрхийнхээ хшрээнд хардаж байна шүү лалруудаа

Зочин
Зочин

NTV маш муу дамжуулалттай, тайлбар нь ч сонирхолгүй бна

Холбоотой мэдээ

Back to top button