НИЙГЭМНийгэм мэдээ

Дорнод аймагт малдаа гарсан хоёр иргэн осгож нас баржээ

Цагдаагийн байгууллагад “Дорнод аймгийн Халхгол сумын 3-р багийн нутагт энэ сарын 21-ний өдөр сураггүй болж улмаар осгосон байж болзошгүй нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүртгэгджээ.

Тус аймгийн цагдаагийн газраас явуулсан шалгалтын явцад Дорнод аймгийн Халх гол сумын нутаг “Түвшиндалай”, “Полигон” гэх газруудад энэ сарын 21-ний өдөр гэрээсээ мал хариулахаар гарсан 52 настай эмэгтэй, аргамжаатай морио авчрахаар явсан 70 настай эрэгтэй цасан шуурганд төөрч, осгож нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Түүнчлэн хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж байгаа аж.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button