НИЙГЭМНийгэм мэдээ

Ирэх сараас Хотула аппликэйшн болон иргэний үнэмлэхээр түлш худалдан авна

Иргэд шахмал түлш болон сайжруулсан нүүрс авахдаа “Сайн” карт ашиглаж худалдан авдаг. Тэгвэл ирэх сараас буюу 2026 онй гуравдугаар сарын нэгнээс зөвхөн Хотула аппликэйшн болон иргэний үнэмлэхээр түлш худалдан авах юм байна.

Хотула аппликэйшнийг ашигласнаар ойролцоох борлуулалтын цэг, цэгүүд дэх түлшний нөөцийг харах боломжтой бөгөөд айл өрхүүд галлагааны улиралд хэдэн тонн түлш хэрэглэж байгаагаа хянах аж. Түүнчлэн аппликейшнийг гар утсандаа татан авч, бүртгэлээ хэрхэн баталгаажуулах зааврыг авахыг хүсвэл "Тавантолгой түлш" компанийн 7011-9400 болон Хотула аппликэйшний 7272-9200 дугаарын утсанд хандахыг холбогдох байгуулгаас зөвлөлөө.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button