Тагнуул хийсэн хэмээн Филиппинд баривчлагдсан монгол эрэгтэйг албадан гаргана
Филиппиний албан тушаалтнууд 30 настай монгол эрэгтэйг тагнуул хийсэн хэргээр баривчилсан гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Цагаачлалын албаныхан түүнийг сэжигтэй гадаадын иргэн хэмээн тодорхойлж, олон нийтийн ашиг сонирхол болон үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үзжээ. Тэгвэл албаныхан түүнийг улсаасаа албадан гаргах ажлыг эхлүүлсэн гэж “GMA Network” агентлаг мэдээлсэн байна.
“AFP” агентлагийн олж авсан мэдээллээр бол тэрхүү монгол эрэгтэй нь Хятадын Ардын чөлөөлөх армийн сөнөөгч онгоцны нисгэгч аж. Тэрбээр Замбалес бүс нутагт нислэгийн сургуулилт хийж байхдаа Иба нисэх онгоцны буудлын зураг авсан гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. Филиппиний Цагаачлалын товчооны хэвлэлийн төлөөлөгч Дана Сандовал “Тэр Замбалес бүсэд агаараас зураг авсан гэх мэдээлэл бидэнд ирсэн. Энэхүү нутаг нь БНХАУ, Филиппиний эзэмшлийн маргаантай бүстэй ойрхон тул түүний үйлдлийг тагнуул хийсэн явдал байж болзошгүй гэж бид үзэж байна” хэмээсэн юм. Филиппин дэх БНХАУ-ын элчин сайдын яам мэдэгдэл хийхдээ тэр эрэгтэйг Хятадтай холбоогүй гэжээ.
Эх сурвалж: GMA Network








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эргүүтэж,харсан юм болгоныхоо зургийг дарж болдог газар Монголоос өөр хаана ч байхгүй. Тэнэг новш
Zvgeer helmegdtsen bhad hvnii ner tord haldaj zurag tawij bgaa ene saituud arai heterhii yumaa.