Сурвалжилга: Морь жилийн заслаа хийлгэхээр иргэд 8 цагаас эхлэн дараалал үүсгэж байна

XVII жарны "сүрээр дарагч" хэмээх морь жил гараад удаагүй эл өдөр Гандантэгчэнлин хийд сүсэгтэн олны хөлд хэдийнээ дарагджээ. Учир нь иргэд шинийн 15-нд багтаж жилийн засал номоо хийлгэхээр зэхэж буй нь энэ аж. Биднийг өглөөний 07 цагт очиход Гандангийн хаалга нээлтэй байх агаад хэдийнээ сүсэгтэн олон холхиж байв.
Удалгүй 08 цаг дөхөхөд зурхайчдын өрөө болон ном бичих бичээчийн өмнө иргэд олноороо оочирлож эхлэв. Шинийн нэгнээс 15-ны хооронд Бурхан багшийн их дүйчин өдрүүд тохиодог бөгөөд энэ үед хийсэн буян олон дахин арвижна хэмээдэг учраас энэ аж.
-Гандантэгчэнлин хийд нэмэлтээр найман зурхайч, 10 гаруй заслын ном айлтгах лам гаргажээ-
Жил бүрийн өдийд буюу шинийн таван, найманаар гандан хийдийг зорих сүсэгтэн олны тоо ихэсдэг. Тиймээс Гандантэгчэнлин хийдийн зүгээс иргэдийг олон цагаар дараалал үүсгэж зогсохоос сэргийлэн нэмэлтээр зурхайч болон заслын ном уншдаг лам нарыг гаргажээ. Ингэхдээ найман зурхайч, 10 гаруй заслын ном айлтгах лам нарыг гаргасан байна.
Энэ тухай иргэн "Жил бүр гэр бүл, ойр дотнын хүмүүсийнхээ нэр усыг хэлж, тэднийгээ даатган залбирч засал номоо уншуулдаг. Тухайн жилийнхээ явдал мөр, зан төлөвийг тэгшлүүлэхэд буруу зүйлгүй байх. Гандан хүн ихтэй байна. Өглөө 08 цагт ирэхэд аль хэдийн дараалал үүссэн байсан" гэв.
Жилийн засал ном уншуулахаар ирсэн сүсэгтний дийлэнх нь ахмадууд байв. Тэднийг өөрсдөөсөө гадна үр хүүхэд, ач зээгийнхээ засал номыг бичүүлж явж буйтай олон таарсан юм. Энэ тухай өндөр настай иргэн "Нийтдээ гурван айлын засал номыг бичүүлж явна. Бид эртнээс "сэжгээр өвчилж, сүсгээр эдгэрдэг" хэмээн ярьж ирсэн. Тиймээс бидний насныхан жил бүр л засал номоо хийлгэж, үр хүүхдээ даатгаж дадсан улс.
-Хүүхдүүддээ ном бичүүлсэн гэж ярилаа?
-Зурхайч Л.Тэрбиш гуайн бичсэн цаг тооны бичгээс ямар жилтэй хүн ямар ном уншуулах эсэхийг нь хардаг. Хүүхдүүдийнхээ жил, усаар нь хараад буусан ном айлдварыг нь бичүүлчхээд байж байна. Сүүлийн 10 гаруй жил заслаа ингэж хийлгэсэн. Хүүхдүүд ажилтай учраас ирж амждаггүй болохоор заслыг нь хийлгэх ажил над дээр буудаг. Тиймээс нийтдээ 20 гаруй ном уншуулахаар бичүүлсэн.
Зурхайн ном сударт эрэгтэй хүн жилээ угтаж, эмэгтэй хүн жилээ дагаж заслаа хийлгэн гэж заасан байдаг аж. Тиймээс эрэгтэй хүн сар шинэ гарахаас урьдаж заслаа хийлгэх бол эмэгтэй хүн сар шинэ гарсны дараагаар заслаа хийлгэх нь зөв юм.
-Хулгана жилтэн их харш, тахиа, туулай жилтэн бага харшийн засалтай -

Энэ тухай МБШТ-Гандандтэгчэнлин хийдийн зурхайч лам Ч.Очирбат "Угтаа хүн 12-р сарын 22-ноос дараа жилийн 12-р сарын 22 хүртэл буюу жилийн турш заслаа хийлгэх учиртай юм. Мэнгэ нь голлож байгаа хүмүүс тухайн жилдээ өвчин эмгэг тусах нь элбэг байдаг. Мөн Морь жил гарснаар 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97 настай хүмүүсийн жил нь орж байгаа. Жил орно гэдэг тухайн 12 жилийн турш цуглуулсан гай зовлон, үйлийн үр дээрээ эргэн ирж буй утга юм. Тиймээс өвчин эмгэг, гай зовлон ирэх нь түгээмэл байдаг. Түүнийг хаахын тулд ном айлдаж засал хийдэг. Сар шинэ болохоор л нэг лам гарч ирээд тийм ном уншуул, мөнгө өг гэх мэтээр зарим хүмүүс буруу ойлгоод байдаг нь харамсалтай" гэлээ.
Түүнчлэн энэ жил:
- Хулгана жилтэй хүмүүс их харш,
- Тахиа, туулай жилтэй хүмүүс бага харш,
- Морь жилтэй хүмүүс жил орсон засал,
- Нэг цагаан мэнгэ голлосон хүмүүс мэнгэний засал хийлгэх юм байна.
Харин бар, нохой жилтний ивээл жил орж буй тул ивээл жилийн засал хийлгэх юм байна. Мөн тахиа жилтэй хүмүүс их манал ном уншуулж "цагаан жил"-ийн заслаа хийлгэх учиртай аж. Цагаан жилд сэтгэл санаа хямрах, бие өвдөх зэрэг түгээмэл байдаг учир их манал номыг улирал бүхэн уншуулбал сайн юм.
Жилийн заслын тухай иргэд дараах байр суурийг илэрхийллээ,

Иргэн 1: Жил болгоны шинийн 15-ны дотор багтаж жилийн заслаа хийлгэдэг. Нас яваад ч тэр үү сүүлийн хэдэн жил засал хийлгэх нь дадал болсон. Тэр болгон хүүхдүүд маань ирж амжихгүй болохоор төлөөлж ирээд номын нь бичүүлж, уншуулдаг. Монголчууд бидний уламжлалт шашин учраас засал хийлгэх нь зан үйл мэт болсон. Өвөг эцэг маань биднийг бурхан номдоо даатган сүсэлж ирсэн учраас бид хойч үеэ даатган сүсэглэх учиртай. Тиймээс жилийн засал хийлгэхэд ач холбогдол өгдөг. Миний хувьд 30 наснаасаа хойш засал номд анхаарч ирсэн одоогийн зарим залуус хайхрамжгүй хандаж байх шиг. Цаашдаа ойлгож эхлэх байх.

Иргэн 2: Хүн өөрийгөө 100 хувь гэж үзвэл жилийн засал ном 25 хувийг нөхөж өгдөг байх. Мэдээж үлдсэн 75 хувь нь бидний сэтгэл санаа, идээ ундаа явдал мөрөөс шалтгаална. Жилийн засал хийлгэхийн ач тус, арга ухааныг ололгүй олон жил явсан. Амьдралын уртад ойлгож, ухаарч жил бүр хийлгэхийг хичээн бодож явдаг болсон. Засал хийлгэх нь сэтгэлийн их амар амгаланг мэдрүүлдэг" хэмээв.
Иргэн 3: Манай аав хэзээнээс номтой мэргэн хүн байсан учир жил бүх заслаа хийлгэдэг байсан. Тиймээс зурхайч ламд золгож жил усаа үзүүлэн уншуулах ёстой номоо бичүүлж уншуулан түүндээ баярлаж явдаг хүн. Засал хийлгэсний дараа ажил үйлс бүтэж, сэтгэл санаа хангалуун, тогтвортой, эрүүл энх, сайн сайхан болчихдог.

Иргэн 4: Шинийн 15-нд багтаан заслаа хийлгэж заншсан. Хүний аз жаргалтай амьдрах үүсвэр бол амгалан тайван байх явдал. Сэтгэлийн их амар амгаланг зөвхөн монголчууд бус хүн төрөлхтөн нийтээрээ зорьж тэмүүлж байгаа. Сэтгэл амгалан нь бие эрүүл, ухаан саруул байхын эхлэл болдог. Эхлэл нь зөв бол төгсгөл нь зөв байдаг жамтай. Тиймээс жилийн засал хийлгэх нь чухал.
Видео:














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Замын хөдөлгөөний дүрэм мөрддөг, эргэлт дээр эгнээндээ эргэдэг болох засал хийгээрэй.Ум мани бадмэ хум
Ивээл жил бол ямарч асуудалгүй гэж ойлгож байгаа гэтэл ивээл жилийн засал гээд итгэл унагаад байхий газар шороо ухах нүгэл гээд байдаг тэгсэн хамгийн сайн яваад байгаа нь газар шорооны аваргууд бхий гандан орох уу газар ухах уу хэлээд өгөөч
Энэ мэдээг уншаад үнэхээр толгой эргээд байна жирийн хүн хэдэн төгрөгийн төлөө зүтгэж байхад ийм хүмүүс хэдэн тэрбумаар нь нааш цааш нь зөөж байдаг нь шударга ёс гэж ер нь юу юм бэ гэдгийг дахин бодогдуулж байна
medeeg unshaad setgel mash ih buhimdaj baina jiriin hun tsalin avah geed sar sar huleej baihad iim humuus heden terbumiig shiljuulj togloj baidag ni shudarga yos gej yu yum be gej bodogdood baina
Ийм баримт байхад яагаад хууль хяналтынхан нь дуугүй суусаар ирсэн юм бол хэн нэгнийг хамгаалаад байна уу эсвэл жирийн иргэдийг тоодоггүй юм уу гэдэг асуулт өөрийн эрхгүй төрж байна
Нэг гэр бүл ингэж богино хугацаанд баяжаад барилга уурхай гээд бүх салбарт орчихдог нь энгийн хөдөлмөрөөр бол огт боломжгүй зүйл шиг санагдаад итгэхэд хэцүү байна шүү
Ene buhen mongol hunii setgelgee ulamjlal hoyoriig saihan haruulj baina
Цагаан жилд манал ном уншуулна гэдгийг анх удаа мэдэж авлаа их сонин мэдээлэл байна
Minii huvid shashind heter itgedeggui ch gesen emee aaviinhaa hiideg zuiliig dagah heregtei gej boddog
Жил орсон хүмүүс жаахан болгоомжтой бай гээд сануулж байгаа юм шиг ойлгодог
Olon hunii morgol neg dor tsuglahaar aimar ih eyreg energitei sanagddag
Bi huvidaa zasal hiilgekh ni hunii dotood itgeltei l holbootoi gej boddog
Монголчуудын уламжлал ийм сайхнаараа үлдээсэй гэж хүсэж байна
Шинийн 15-наас өмнө амжуулах гэж хүмүүс яарч байгааг харахаар үнэхээр чухалд тооцдог нь мэдэгдэж байна
Zasliin daraa ajil uils butdeg gej yaridag ni hunii setgel zuitei l holbootoi baih
Ахмадуудын ярьж байгаа сэжгээр өвдөж сүсгээр эдгэрдэг гэдэг үг их утгатай санагддаг
Эргүү сданууд
Монголчууд бид чинь сүсэгээрээ амьтад шүүдээ
Хүн гандан орох үгүй нь ул чацгуудад бас хамаатай юу бүх байгалын баялгааа тонуулсанч тоохгүй байж бас хүнииг зааах
Буян, нүгэл хоёроо ялгаж мэддэг, мөрддөг нь Ганданд жилийн засалаа хийлгэдэг байх. Машин жолоодох нь морь унахтай адилгүй, хот, хөдөө замд сагсуурч 100 милээс дээш хурдтай давхидаг, муйхар гүйцэж түрүүлдэгээ боливол жилд 600 гаруй хүн авто ослоор амь насаа алдахгүй шүү дээ.Зарим нь мухар сүжигээр засал хийлгээд ч үл тоодог юм шиг.
Gem ihtiin suseg ih
муусайн шар хувалзнууд сөнөтүгэй! энэ үхэрнүүд хэзээ үхэж дуусаж монголчууд сэргэн мандана даа
Тэнэг мулгуу мухар сүсэгтээ хэт автсан Түвдизмын боолын боол босгоныхон шороо Үхэр Монголчууд улсаараа малууд болчихсон Монголыг төр нь хүртэл Түвдүүдийн хараат тэдний үнэнч боолууд ярь тэмбүүндээ баригдсан Түвд хувалзнууд Үхэр Монголчуудыг хараад шоконд ортлоо элэг нь хөшиж инээгээд элэглээд дооглоод л
Лам нарын оодордог цаг л даа
Мэдрэл пизда нарыг яана аа
энэ тэнэг малнуудыг яаядаа байз.
хаха архичин гомо лам нарт итгэж хувь заяагаа даатгадаг үнэхээр залхуу новшнууд шүү
ХӨӨРХИЙ ДӨӨ, ТАРХИ нь ЭРГЭСЭН, МУЛГУУ, ӨӨРИЙГӨӨ ЖОЛООДОХ ЧАДВАРГҮЙ МОНГОЛУУД АА!!! ЮУ УНШИЖ БАЙГААГАА ч ОЙЛГОЖ МЭДЭХГҮЙ ЛАМ ДЭЭЛТ ХУВАЛЗАН ЛУЙВАРЧДАД ШУЛУУЛЖ БАЙГАА МӨНГӨӨРӨӨ ЯДАХНАА АМИН ДЭМ АВЧ УУВАЛ ХАВРЫН ХАВСАРГЫГ ДАЖГҮЙ л ДАВНА ДАА ...
Лам хүмүүс компьютерийн ард суугаад төлбөр тооцоо тариф бичээд байхад сүсэг төрдөггүй даа
Гандан ийм олон хүнтэй байгааг харахаар шашин соёл маань оршсоор байгаад баяр төрж байна
Гандангийн тэр өглөөний уур амьсгал өөрөө л хүнийг тайвшруулдаг байх
Нэг гэр бүлийн өмнөөс 20 гаруй ном бичүүлж байна гэдэг үнэхээр их сүсэг бишрэл юм
Zaluu ue shashind itgehgui ch gesen ulamjlalaa meddeg baih heregtei gej boddog
Bi gandan deer ochihoor uuriiguu neg l tseverhen bolj baigaa yum shig mederdeg