Эрчим хүчний салбарын "гурван толгой" 2025 онд ч 190 тэрбумын алдагдалтай ажиллуулжээ

2020 оноос хойш эрчим хүчний салбар алдагдалтай ажилласаар ирсэн. Тухайлбал 2020 онд 88 тэрбум, 2021 онд 77 тэрбум, 2022 онд 187 тэрбум, 2023 онд 98 тэрбум, 2024 онд 231 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан тоон дүн бий.
Энэ нь эрчим хүчний компаниудын үндсэн үйл ажиллагаа ашиггүй, алдагдалтай гарсаар ирсэн үг. Түүнчлэн 2024 онд 355 тэрбум төгрөгийн өр үүсэж, сүүлийн таван жилийн хугацаанд нийтдээ 806 тэрбум төгрөгийн өр бий болсон нь жил тутам тоног төхөөрөмж хуучирч буйтай холбоотой хэмээн салбарын сайд нь тайлбарладаг.
2025 оны эрчим хүчний салбарын ерөнхий тайлангаас харвал мөн л 190 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарах тооцоо гарсан байна. Хэдийгээр 2024 онд улсаас 100 орчим тэрбум төгрөгийн татаас авсан ч 130 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн.
Эрчим хүчний салбарт реформ хийнэ гэж бүтэн жил яриад ч энэ салбарт өөрчлөлт гараагүйн дээр Дулаан Цахилгаан Үйлдвэрлэгч, Түгээгчдийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны төлөөллүүдээс авхуулаад энэ салбарынхан цалингаа нэмүүлэх асуудлыг хөндөөд эхэлсэн.
2024-2025 оны өвөл цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг 30-89 хувиар нэмэгдүүлсэн боловч энэ нь өртөгтөө ойртох хангалттай хэмжээнд биш гэдэг агуулгыг Г.Амартүвшин, Б.Чойжилсүрэн, Т.Доржханд аль аль нь ярьсаар л яваа.
Реформ хийнэ гэдгийг ерөөсөө халаа сэлгээ хийж, хүнээ цөөлөх гэж ойлгодог "гурван толгой" энэ салбарыг ахалж байна. Хэзээ дорвитой бодлогын шийдвэрүүд гаргаж, энэ салбарыг алдагдалгүй ажиллуулах хэмжээнд аваачих вэ.
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чойжилсүрэнг зайлуулж уур амьсгал зөөлөлж байхгүй бол Зандан бро өөрөө шуурганд нь явчихаж магадгүй шдэ
Болдоггүй 3 толгой
Чойжилсүрэнг зайлуулж салбарынхаа асуудлыг хаана ч аваад гарах хүнээр сайд хийлгэвэл салбар нэг толгойтой болж цэгцрэх болно. Доржханд, Амартүвшин нар 190 тэрбумын алдагдлын хэдэн арван тэрбумыг зарцуулсан л байгаа шүү дээ. Энэ 2 эрчим хүчний салбарт ямар ч реформ хийж чадахгүй нь ярьж байгаагаас нь тодорхой байгаа
Хуцваа тогны үнийг 2 дахин нэмчихээд алдагдалтай ажилласан ч гэх шиг муу хулгайчууд тогны үнэ нэмсэн мөнгөө хуваагаад идчихсэн байна ш дээ.
Баахан тогны мөнгө нэмж ард түмэнд ачааг нь улам хүндрүүлчихээд алдагдалтай ажиллана гэж юу гэсэн үг вэ?????
Мэргэжлийн, салбартаа сэтгэлтэй хүнээр сайд тавиачээ
эрчим хүчний биш 3 нөхөр бна ш дээ, яанаа.
Энэ 3 сайн ажиллаж байгаа.Эрчим хүчээ хурдхан хувьчил.Хувьчилахгүй бол хэн ч гараад адилхан.