НийгмийнНИЙГЭМ

Танилц: "Оюутан цэрэг" хөтөлбөрт тавигдах шаардлагууд

Энэ оны "Оюутан цэрэг" хөтөлбөр буюу цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутан суралцагчийн бүртгэл ирэх сараас эхлэх аж. Түүнчлэн ирэх сарын буюу гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цаг хүртэл төрийн мэдээллийн нэгдсэн систем /E-Mongolia/-ээр бүртгэх юм байна.

Өмнө нь "Оюутан цэрэг" хөтөлбөрт зөвхөн I дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол 2025 онд Батлан хамгаалах яамнаас журамд өөрчлөлт оруулснаар II болон III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болсон. Сургалтад бүртгүүлэх оюутан, суралцагч нь дараах шаардлагыг хангах юм.

Үүнд:

  • Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагын сургалтын байгууллагын I, II, III дамжаанд, эсхүл мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцдаг байх;

  • Тухайн жилийн зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;

  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сүүлийн нэг жил төлсөн байх;

  • Тухайн хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх шаардлагууд багтжээ.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button