Жагсаалтаар сонгогдсон Б.Батбаатар, "өөрийгөө эгүүлэн татуулах” хуулиа өргөн барина

ИЗНН-ын дарга, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар хаврын чуулганаар жагсаалтын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслийг боловсруулснаа өргөн барина гэв.
2024 оны УИХ-ын сонгуулиас парламентад сонгогдсон 126 гишүүний 48 нь жагсаалтаар, 78 нь тойргоос сонгогдсон бөгөөд жагсаалтын 48 гишүүнээс МАН-ын 18, АН-ынх 16, ХҮН намынх 6, Үндэсний эвсэл, ИЗНН тус бүр дөрвөн суудал авсан юм.
Холимог тогтолцоогоор сонгогдсон анхны парламентынхны алаг үзэл нь жагсаалтын гэж нэрлэгддэг гишүүд дээр их гардаг. Тухайлбал, УИХ-ын дарга Н.Учрал хүртэл МАН-ын даргаар сонгогдох үедээ жагсаалтын гишүүдийг “Тооноор орж ирээд нэр дэвшдэг, нам болоод улс төрийн туршлага муутай хүмүүст улс төрийн дэмжлэг үзүүлснээс болж намын нэр хүнд унаж байна” хэмээн хэлээд зогсохгүй УИХ-ын сонгуульд намын жагсаалт болон тойргоос нэр дэвшигчдийг бодлогын мэтгэлцээнээр шалгаруулна гэж зарлаад авсан.
Түүний энэ үг парламентад суугаа МАН-ынхны “ялгавар” занг дүрэмчлэх шахуу сонсогдож буй. Улмаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, Ц.Мөнхтуяа нарын ёс зүй, зан суртахууны асуудал хөндөгдөөд эхэлмэгц явж явж жагсаалтын гишүүд, улс төрийн намууд дахь эмэгтэйчүүдийн квот руу чичлээд авав.
МАН-ын жагсаалтыг халах сонирхлыг ИЗНН-ын дарга Б.Батбаатар гүйцэлдүүлэхээр хууль өргөн барина гэдэг нь угтаа 2024 оны УИХ-ын сонгуулиар намынхаа жагсаалтын нэгээр сонгогдсон өөрийг нь ч мөн эгүүлэн татаж болно гэж буй юм. Түүнээс гадна ИЗНН-аас УИХ-ын гишүүн Р.Батболд, С.Замира, М.Нарантуяа-Нара нар жагсаалтаар сонгогдож гарч ирсэн билээ.
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүгдийг эргүүлж тат их тар
Жагсаалтаа боль!! ёс зүйгүй, боловсролгүй таг гудамжны Нара, Мөнхтуяа хоёроо эхлээд зайлуулахыг шаардаж байна!!
Сайн бна зөв
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Холимог тогтолцоогоор анхных биш. Хүүк гишүүнээс өөрөө түдгэлзэж, оронд нь жагсаалтад хоншоороороо таслуулаад бсн Хатан ээж Сарангэрэл орж ирж бсн штээ
Холимог тогтолцоогоор анхных биш шүү
Улсын их хурлын гишүүдийн тоог энэ морин жилд цөөлөх хэрэгтэй 30 орчим хүн байхад болно
Soliotoi surjin garuud boliosoi.Turiin ordon.said gishuud chin tsagtaa hun alj.huchin.zodoon.hulgai bol dalai dalai.bur eh oronoo ch hudaldsan.SU.Batboldiin gadaadad bga 10.20 hauys.gadaadiun hevleld buten buren heleed yriad bhd tag.Bur sportod Agui huuhded n hurtel Olumpiin horoog Oyuk gj t1 galch egee bizde.Uul uulaar n uurhai ezleed huvidaa avsan nohodoosoo ehel.
Адилхан бүрэн эрхтэй, нэг сонгуулийн үр дүнгээр гишүүн болсон хүмүүс. Гишүүдэд ялгаатай эрх зүйн орчин бүрдүүлэх юм бол Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно