С.Шаарийбуугийн өмгөөлөгч: Дээд шүүхийн шийдвэр эцсийнх, Монголын Засгийн газрын оролцоо чухал
Талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу өөрийнх нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой Давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийг давж заалдахаар Холбооны шүүх буюу Дээд шүүхэд хандсан билээ.
Ш.Алтантуяагийн гэр бүлийг төлөөлж буй өмгөөлөгч Сангит Каур Деогийн мэдээлснээр Абдул Разак Багиндатай холбоотой иргэний нэхэмжлэлд олгосон нөхөн төлбөрийн хэмжээг бууруулсан Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг давж заалдахаар зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан гэв. Тэрээр уг хоёр өргөдлийг пүрэв гарагт Холбооны шүүхэд хүргүүлсэн бөгөөд хоёр асуудлаар хийх хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны бэлтгэл хурлыг гуравдугаар сарын 19-нд Холбооны шүүхийн дэд бүртгэгч Ван Норазимин Кассим даргалан явуулахаар болсон байна.
Өмгөөлөгч Сангит Каурын хэлснээр Дээд шүүхэд хандаж буй энэ удаагийн өргөдөл маш чухал, эцсийнх учир үүнд Монголын Засгийн газраас мөн оролцож, хууль эрх зүйн болон олон талт дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэдгийг онцолсон байна.
Т.БАТСҮРЭН






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын төр засаг иргэндээ ямар нүүр гаргахыг харая
tegeech de
Hugatsaatai daa, manai heden hund surtaltanguud hugatsaand n bagtaaj heden oguulber bichi gch yavuulaach. Omgoologchtei n sain ovloldo hend yag yu gej bichihee asuuh heregtei.
ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ БАЙГААСАЙ.
Мөнгө нэхсэн өргөдөлд монгол улсын засгиын газар оролцох нь ч хаашаа юм эрүүгийн шүүх хуралд нь оролцох ёстой байсан юм
Иргэн нь доромжлуулаад бхад төр аврах л хэрэгтэй 1 Монгол биш юмуу
МОНГОЛЧУУДАА АНГЛИ МАЛАЙ ХЭЛТЭЙ ЗАЛУУСАА ЭНЭ монгол охины амь насыг нэхэж ТЭМЦЭЖ БАЙГАА МОНГОЛ ХҮНДЭЭ ТУСЛАЖ МАЛАЙЗЫН БҮХ ГАДААД ДОТООД БҮХ САЙТ ХЭВЛЭЛ РҮҮ МЭДЭЭЛЭЛ ШААРДЛАГА ТҮГЭЭЦГЭЭХ НЬ ЗӨВ БАЙНА ШҮҮ үүнийг дэмжээд түгээгээрэй
Төр засаг иргэнийхээ өмнөөс мөнгө нэхэмжилэх нь зохисгүй
Төр ийм зүйлд оролцох хэрэггүй
Туслаасай даа хөөрхий аавд
Энэ нэг хачин өвгөн одоо боливол яасиин МУИСн оюутангудыг зүгээр байлгадаггүй шүүмжилж элдвээр хэлээд явдаг юм бсан ш дээ