Улс төрийн мэдээ

ЭМДЕГ-ын дарга асан С.Энхболд Н.Учралд зөвлөнө

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан С.Энхболд 2025 оны 9-р сарын 17-нд салбарын сайд Ж.Чинбүрэнгийн тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.

Тэрбээр УИХ-ын дарга Н.Учралын Нийгэм хамгаалал, эрүүл мэндийн бодлогын орон тооны бус зөвлөхөөр томилогджээ. С.Энхболд нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх үедээ Цахим эрүүл мэнд төслийн хөрөнгийг БНСУ-ын аж ахуй нэгжтэй нийлэн шамшигдуулсан хэрэгт буруутгагдан шалгагдсан удаатай.

Прокурорын байгууллагаас 2025 оны 3-р сард түүнтэй холбоотой асуудлаар “Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа” гэсэн хариултыг өгч байсан юм.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

hovdiin harmaanii hulgaich

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  Зочин

ХӨӨХ ХАРМААНЫ ХУЛГАЙЖ ГЭЖ ҮҮ?

Холбоотой мэдээ

Back to top button