НИЙГЭМНийгэм мэдээ

Гарцаар гарч байсан иргэнийг "Тоёота приус" маркийн тээврийн хэрэгсэл мөргөж гэмтээжээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашин хүн мөргөсөн байна” гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шалгахад "Тоёота приус" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч, явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн байна. Тус хэрэгт тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг.

Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button