Улс төрийн мэдээ

"Ногоон автобусны" хэргээр шалгагдаж байсан Ж.Сандагсүрэн Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилогджээ

Ерөнхий сайд Г.Занданшатарын ахлах зөвлөх болон ажлын албаны даргаар НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнг томилжээ.

Тэрбээр НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны даргаар ажиллаж буй бөгөөд “Ногоон автобусны” гэх хэрэгт яллагдагчаар татагдаж байсан билээ. Нийт уг хэрэгт холбогдуулан 24 хүнийг яллагдагчаар татаж байснаас Ж.Сандагсүрэнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байв.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байхад нь үүссэн “Ногоон автобусны” хэргээр АТГ түүнийг шалгаж, өөрөө ч 300 тэрбумын автобус худалдаж авах захирамжид гарын үсэг зурснаа хэлсэн байдаг. Гэсэн ч уг хэргээс нэр нь “мултарч” НИТХ-д нэр дэвшин СХД-ээс сонгогдсон юм.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Тэмүүл
Тэмүүл

Мөнгөтэй холбоотой Янз бүрийн хэрэг төвөгт орооцолдох тусам нийгэмд эзлэх байр суурь бэхждэг, албан тушаал өсдөг, эрх мэдэл нэмэгддэг гаж тогтолцоо монголоос өөр улсад ер нь байгаа болов уу.

Зочин
Зочин

Нэг л их төв засгийн газар, парламeнт, eрөнхийлөгчид зөвлөн ажилладаг орон нутгийн хурлын төлөөлөгчидтэй боллоо. Гарууд ёстой холиож байнаа

Зочин
Зочин

Бузар хулгайч улаан ногоон автобусны зохион байгуулалттай гэмт хэрэгтэн хулгайч

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Дандаа авлигад холбогдсон гаруудыг цуглуулсан засгийн газартай, үхсэн баасаараа авлигатай тэмцэх. Улам л дордоод байх юм

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Хувь өгдөг юм бол уу хулгайч нар шалгагдаж байна гээд л байдаг удахгүй дэвшээд л кккк

Зочин
Зочин

Нямбаатарын утсан хүүхэлдэй

Зочин
Зочин
Reply to  Зочин

Одоо Зандангийх болсон

Зочин
Зочин

МАН зүгээр ард түмнээр тоглочих юмаа, эд нарыг дахиж бүү сонго, энэ нам сөнөөсэй

Зочин
Зочин

Тэр байшин шорон болж

Зочин
Зочин

За за тэгвэл манай ерөнхий сайд нилээн том хулгай луйвар хийх гэж байгаа юм бна даа . Баригдахгүйн тулд туршлагатай хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй болсон юм байхдаа

Холбоотой мэдээ

Back to top button