НИЙГЭМНийгэм мэдээ
Танилц: Монголын эзэнт гүрэнд морь жилд болсон түүхэн үйл явдлууд

Энэ XVII жарны "сүрээр дарагч" хэмээн морь жил гарсан. Тэгвэл морь жил монголын түүхэнд болсон онцлох үйл явдалуудыг хүргэж байна.
Морь жилд байгуулсан Монголын Эзэнт гүрний байлдаанууд,
- Чингис хаан 1222 оны хар морин жил Самаркандыг,
- Хүлэгү хаан 1258 оны шар морин жил Багдадыг,
- Төмөр хаан 1366 оны улаан морин жил Мавереннахрыг тус тус бүрэн буулган авч байжээ.
Морь жил хаан суусан хаадууд,
- 1246 оны Улаан Морин жил Гүюг хаан,
- 1342 оны Хар Морин жил Жанибек хаан,
- 1282 оны Хар Морин жил Ахмад Төгөлдөр хаан,
- 1294 оны Хөх Морин жил Өлзийт Төмөр хаан,
- 1330 оны Цагаан Морин жил Төгс Төмөр хаан,
- 1378 оны Шар Морин жил Төгс Төмөр хаан,
- 1558 оны Шар Морин жил Түмэн Засагт хаадууд хаан ширээнд заларч байсан аж.
Морь жилийн түүхийн цагалбарт мэндэлсэн Монгол хаад,
- Чингис хаан 1162 оны хар морин жил,
- Өгэдэй хаан 1186 оны цагаан морин жил,
- Төгс Төмөр хаан 1342 оны хар морин жил,
- Мандуул хаан 1426 оны улаан морин жил,
- Халхын Түмэнхэн сайн ноён 1558 оны шар морин жил,
- Хошуудын Төрбайх хаан 1582 оны хар морин жил,
- Түшээт хан Гомбодорж 1594 оны хөх морин жил мэндэлсэн байна.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОРЬ ЖИЛ МОНГОЛЧУУД АВЛИГА ЛУЙВРЫН ГОЛОМТ БОЛСОН АН МАН 2 НАМЫГ ТАРААЖ ЯЛ АСУУХ ЖИЛ БОЛОХ БОЛТУГАЙ
Болтугай, далд ороосой гэхээр алга болчихдог юм уу. Та хоёр ч дэлгэцнийхээ цаанаас буйдан дээрээсээ л тэмцэнэ дээ. Хүн өөрийнхөө төлөө тэмцэхгүй бол наадуул чинь чиний толгой дээр ялгадсаа асгахаас өөр яахав.
Яг үнэн, энэ хоёр нам үхэж далд ороосой!