Гадаад мэдээДЭЛХИЙ

Билл Гейтс хоёр орос эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрөв

Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг болох Билл Гейтс Мелиндай Гейтстэй гэрлэсэн байх үедээ хоёр орос эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Билл “Gates Foundation”-ын ажилчдаасааа уучлалт гуйхдаа үүнийгээ хүлээн зөвшөөрсөн ч Жеффри Эпштейнтэй холбоотой байхдаа хууль бус зүйл хийгээгүй гэжээ.

АНУ-ын Хууль зүйн яам нэгдүгээр сард бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой нэмэлт баримтуудыг дэлгэсэн. Тэрхүү баримт дунд “Microsoft”-ийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтсийн талаар зүйлс байсан нь олны анхаарлыг татсан билээ. Эпштейн 2013 оны долоодугаар сард бичсэн имэйлдээ Билл орос охидтой бэлгийн харилцаанд орсныхоо улмаас БЗХӨ авч, эхнэр Мелинда Гейтсдээ халдаасан гэж бижээ. Билл үүний улмаас Эпштейний туслахтай холбогдож, эхнэртээ нууцаар өгөх антибиотик авсан гэж гэж Эпштейн мөн бичсэн байна. Билл уг мэдээллийг худал гэх байр суурийг илэрхийлээд байсан юм. Тэгвэл тэр ийнхүү хүлээн зөвшөөрөв.

Мелинда Гейтс “NPR”-ийн подкастад оролцохдоо Билл Эпштейнтэй нэр холбогдсон талаар ярьсан байдаг. Тэрбээр “Манай улс нийгмээрээ тэдэнтэй тооцоо бодохыг хүсэж байна, тийм биз? Эпштейн болон түүний эргэн тойрон дахь янз бүрийн хүмүүсийн үүсгэсэн нөхцөл байдалд ямар ч охин хэзээ ч орох ёсгүй. Ямар ч охин тийм зүйлийг туулах ёсгүй. Гэхдээ хариулт нь тодорхой болоогүй асуултууд байгаа. Тэр асуултууд нь тэдгээр хүмүүс, миний экс нөхөрт ч хамаатай. Тэд эдгээр асуултуудад хариулт өгөх хэрэгтэй” гэжээ.

Эх сурвалж: People

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Элбэгдорж Эпштейнд хайртай гэж захиа илгээсэн байна лээ.

Зочин
Зочин

Трамп ерөнхийлөгч залуудаа өөрийнхөө хүүхэд шиг охидууд Эйфштейн хамтбичлэг үзсэн тэгээд америкчууд яах бол шудрага ёс ярьдаг улс шүү дэ? Нара гишүүн шиг гях гях гяхх гэчихвэл зөвдөх болов уу яах бол гях гях гях?

Холбоотой мэдээ

Back to top button