Бөөрөлжүүтийн цахилгаан станц 300 сая ам.долларын санхүүжилт амжилттай босголоо

“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК нь Бөөрөлжүүтийн талд дөрвөн блок бүхий 600 МВт-ын цахилгаан станцын төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Эхний хоёр блок бүрэн ашиглалтад орж, 300 МВт буюу 800 мянга гаруй айл өрхийн хэрэглээтэй дүйх цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна. Тэгвэл төслийн санхүүжилтийн хүрээнд “Цэцэнс Майнинг энд Энержи” компани анх удаа олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс 300 сая ам.долларын бондыг амжилттай гаргажээ.
Энэхүү бонд нь Монгол Улсын эрчим хүчний салбарт олон улсын бондын зах зээлээс татан төвлөрүүлсэн анхны санхүүжилт болж буйгаараа онцлог. Тус үнэт цаасыг Сингапурын Хөрөнгийн бирж дээр бүртгүүлж, “Бодь Интернэшнл” ХХК-ийн баталгаатайгаар 5 жилийн хугацаатай, жилийн 11.375 хувийн хүүтэй гаргасан юм байна.
Бондын захиалгад олон улсын томоохон хөрөнгө оруулалтын банк, сангууд болон бусад стратегийн хөрөнгө оруулагчид идэвхитэй оролцсон нь төслийн чухал ач холбогдол, санхүүгийн тогтвортой байдалд үзүүлж буй итгэлийн илэрхийлэл боллоо гэж ажиглагчид үзэж байна.
Татан төвлөрүүлсэн санхүүжилтийг Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх, өмнөх санхүүжилтийн бүтцийг дахин санхүүжүүлэх, төслийн цаашдын хөгжлийг хангахад зарцуулна гэдгээ “Цэцэнс Майнинг энд Энержи” компанийнхан илэрхийлсэн. Тус станц нь төвийн эрчим хүчний системд суурь ачааллын эх үүсвэрийн чухал үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаар ажиллах үедээ Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний 30 хүртэлх хувийг хангах боломжтой.
Ингэснээр Монгол Улсын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг дотоодоос хангах, импортын эрчим хүчний хамаарлыг бууруулах, өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёстой дампуу муу төсөл байна.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
seg seg seg
Миний харах өнцгөөр бол хөгжлийн банкны санхүүжилтээр хийх ёстой байсан ч манайхны нэгнийгээ гадны гар хөлийн удирдлагаар унагаах гээд үзэх үед аргагүйн эрхэнд олон улсын хөрөнгийн бирж дээр гарсан юм шиг харагдаж байна. Дотоодоосоо босгосон чиг болохоор харагдаж байсан юм одоо яахав. Яарч сандарсан үед Сингапурын хөрөнгийн бирж л тусаллаа. Харин яаралтай тэр өргөтгөл өөр олон зүйлдээ зарцуулан дээ. Манайхан уул нь хувьд гарах үед жинхэнэ цэцэглэж шдээ
Маш үнэтэй цахилгаанаар ард иргэдээ шулж байгаа төслийг сайн гэж худлаа магтан бичих нь юуны учир вэ??? Үүнээс хамаагүй хямд үнэтэй цахилгаан өгөх бусад төслүүдийг нь зориуд зогсоож байгаад хэрэгжүүлсэн төсөл юм даа.
Гөлөгнүүд талыг нь цусална л. Монголын төлөө юу ч хийхгүй, хийгээгүй новшнуудыг дээлийг нь нөмрүүлээд, бүр эсрэг юм хийсэн новшнуудыг нь цаазлах хэрэгтэй!!!