Х.Нямбаатарын хос суудлыг мөрөөдөгч Э.Бат-Амгалангийн Бага хурлын өмнөх ажиллагаа
Эрх баригчид Бага хурлынхаа үеэр нийслэлийн МАН-ын хороог хуралдаж, удирдлагын бүтцээ эргэж харах чиглэл өгөх хувилбар хөшигний ард нэлээд удаан яригдав. Хар үгээр тайлбарлавал, Х.Нямбаатарын суудлыг хөдөлгөх гарцыг хөндөхөөр ярилцаж байна гэсэн үг.
Нийслэлийн МАН-ын хороо бол үндсэндээ намынхаа системийн 50-иас их хувийн системийн нягтаршлыг бүрдүүлдэг чухал ай сав, экосистем нь юм. Үндсэндээ МАН-ын дарга хэн байхыг санал хураалтаар шийдье хэмээхэд Х.Нямбаатарын халаасанд хэдэн мандат буйг тоолдог, ийм хүчтэй төвлөрөл. Парламент дахь УИХ-ын гишүүдийн тоогоо харахад ч тэр хотын МАН бүхэлдээ асар том хүч билээ.
Ерөөс хотын МАН-ыг ахалснаар намынхаа 50 хувийн эрх мэдлийг авчхаж байнгаа хэлбэр. Энэ үнэ цэнийг давхар хотын даргын статус дагадаг.
Бага хурлын өмнөх өдрүүдэд хотын дарга Х.Нямбаатар луу дайрах дайралт ширүүсэж, илтэд түрэмгий уур амьсгал оруулчхаж байгаа нь санамсаргүй тохиолдол биш. "Би даргатайгаа юу гэж муудах бэ" хэмээн саяхан ам шүд алдаж явсан Э.Бат-Амгалангийн фронт жишээлэхэд энэ өдрүүдэд баруун солгойгүй Х.Нямбаатар луу галлаж эхэлжээ.
Э.Бат-Амгалан бол хотын зүүн хэсгээр нэг орон сууц, хаус хороолол сүндэрлүүлж, "Зэс эрдэнийн хувь" үүсмэл ордод нөлөөгөө чангатгасан Э.Бат-Амгалан аль эртнээс нь Х.Нямбаатарын өнөөгийн эрэмбийг мөрөөдсөөр ирсэн. Х.Нямбаатараас итгэл авч, БЗД-ийн намын хороогоо ахалж явсан Э.Бат-Амгалан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унах үеэр Г.Занданшатарт талд урваж байж, сайдын суудал атгасан юм.
Ингэж тэр илтэд эрх ашгийн зөрчилтэй барилгын салбараа тэр ахлаад найман сар болж байна. Энэ зуур Э.Бат-Амгалангийн дүүгийн гэнэтийн баяжсан түүх, "Зэс эрдэнийн хувь" тойрсон маргаан, гадны иргэнийг үлэмж их хэмжээний мөнгөөр залилсан кэйс зэрэг асуудлууд ч нэлээд сөхөгдөв.
Цаашдаа тэр машид хүчтэй байж гэмээнэ л хувийн бизнес тойрсон асар олон асуудлаа үүрэхээр өнгө аяс ч харагдаж эхлэв.
Тиймээс ойрын өдрүүдэд Бага хурлаар Х.Нямбаатараас эхний ээлжид хотын МАН-ын хороог салгаж авах гарц үүсгэх асуудлаар идэвхийлэн ажиллаж, сошиал сүлжээгээр дайрч эхэлжээ. Хөшигний ард МАН-ын томчуудыг үргэлж дагаж, Бага хурлын уур амьсгалыг хотын эсрэг чиглүүлэх ажлаа ч эрчимтэй хийж яваа аж.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ажил хийдэг Нямбаатар даргаа хамгаалж жагсахгүй бол жинхэнэ шуналын гарт хот маань дуусах нь таминээ‼️Батамгалан гэдэг хүний гараар нийслэл хот маань орвол юун бүтээн байгуулалт утаа түгжрэлтэй тэмцэх юу ч үлдэхгүй дуусаа.
zaa yag yu hiichev hamaa neg saihan halaach, ene orkiin haraal idsen borjuur ni ch duusaagui bn
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Бас нэг луйварчин л байна даа
Ene luivarchin ajil hiij chadahgyi baij alban tushaal ruu temyyleh ym. Ene hugatsaand Barilgin yam yu hiiv gehed l unah etgeed
Hamtragch uyeel Danh n heden zuun terbuumaarn hulgailan suraggui orgon zailsan, ichih nuurgui yamar munguur ta udur shungui poporj, tarhi ugaalt hiideg yum. Sociald oroh bolgond ene haltar tsaraityg magtsan postuud duuren ulaan tsaim, mungtei, erh medeltei uurtuu ashiglaj bn
Намаа ингэж их хагаралдуулж байж ялагдах нь дээ МАН-хан. Eр нь ч ялагдвал таарна
Ховд Увсын гаруудыг битгий өөд татаж байгаач, хүн муутай эргээд араас хутга шаадаг юмшдээ
Хотоор дүүрэн. Би тагнуулч болж бгаа гэж хөөрсөн хүмүүс Инээдтэйн
Солих болсон байхдөө