СпортСПОРТ

Бөхийн өргөөнд ирэх сард есөн барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбооноос ирэх сард албан ёсоор зохион байгуулах барилдааны хуваарийг танилцууллаа. Ирэх гуравдугаар сард Монгол бөхийн өргөөнд нийт есөн барилдаан болох аж.

Тодруулбал,

  • 03.01 Ням гараг, 13:00 цагаас- "Эх орончдын өдөр"-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан,
  • 03.07 Бямба гараг, 13:00 цагаас- "Хангайн Ган-Эрдэнэ" ХХК-аас зохион байгуулж буй Завхан аймгийн Түдэвтэй сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин Уснихын Балжиннямын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
  • 03.13 Баасан гараг, 11:00 цагаас- Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
  • 03.14 Бямба гараг, 13:00 цагаас- Монгол цэргийн өдөрт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 128 бөхийн барилдаан,
  • 03.15 Ням гараг, 13:00 цагаас- Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын гарди Пунцагийн Сүхбатын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
  • 03.21 Бямба гараг , 13:00 цагаас- Наурызын баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • 03.22 Ням гараг, 11:00 цагаас Мобиком корпорацийн 30 жилийн ойн нэрэмжит барилдаан,
  • 03.28 Бямба гараг, 14:30 цагаас Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /зургаадугаар тойргийн сүүлийн хагас/,
  • 03.29 Ням гараг, 14:30 цагаас Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /долоодугаар тойргийн эхний хагас/

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Холбоотой мэдээ

Back to top button