УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Тавинбэхийн эрүүл мэндийн байдлыг харгалзан 10 хоногийн өмнө суллаж, хилийн хориг тавив

Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан “Грийн энержи интернэшнл” ХХК-д давуу байдал олгосон нь тогтоогдсон.

Тухайлбал, зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.6 сая доллар буюу 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон гэх үндэслэлээр П.Товуудорж, түүний дүү П.Даваадорж нарыг АТГ-аас /2026-01-14/-нд баривчилж, 48 цагийн хугацаатайгаар саатуулсан. Улмаар П.Товуудоржийн дүү суллагдаж Н.Тавинбэх, П.Товуудорж нар нэг сарын хугацаатайгаар хоригдсон байдаг.

Тэдний цагдан хориог сунгах эсэхийг сар шинийн өмнө дэнсэлж, Н.Тавинбэхийг нэг сараар, П.Товуудоржийг 15 хоногоор сунгаж шийдвэрлэсэн юм. Улмаар өчигдөр буюу /2026-02-26/-нд түүнийг хугацаанаас нь өмнө суллажээ.

Тодруулбал, дахин нэг сараар хугацааг нь сунгасан шүүгчийн захирамжийг Н.Тавинбэхийн өмгөөлөгч эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргажээ. Улмаар энэ сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. Тус шүүх хурлыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун удирдсан байна.

Н.Тавинбэх, П.Товуудорж нарт холбогдох хэргийг ЭНД дарж унших боломжтой.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм их хэмжээний мөнгөний асуудал яригдаж байхад хорихоос суллаад хилийн хориг тавиад өнгөрч байгаа нь жирийн хүнд бол шударга биш санагдаж байна том албан тушаалтан болохоороо өөр ханддаг юм уу

Зочин
Зочин

Ene hergiig unshaad avilgal yaj ajildag ni tod haragdaj baina zuvluh baisan hunii company ruu sanhuujilt gargana gedeg bol ashig sonirhliin zurchil shuu dee

Зочин
Зочин

Эрчим хүчний салбар аль хэдийн асуудалтай байхад ийм хэрэг гарч байгаа нь бүр итгэл алдагдуулж байна

Зочин
Зочин

Minii bodloor 7 terbum tugrug gedeg bol mash ih mungu ene munguur yamar ih ajil hiij boloh baisan bol

Зочин
Зочин

Хугацаанаас нь өмнө сулласан гэхээр л ард нь нөлөө орсон юм биш биз гэж хүмүүс бодно шүү дээ

Зочин
Зочин

Ene meteer tomchuudiin hereg dandaa sulraad ungurdug ni hamgiin haramsaltai

Зочин
Зочин

Хилийн хориг тавьсан ч гэсэн хэрэг нь шийдэгдээгүй байхад суллаж байгаа нь ойлгомжгүй байна

Зочин
Зочин

Minii tanidag humuus jiriin hun baisan bol аль хэдийн ял авчихсан гэж ярьж байна

Зочин
Зочин

Зөвлөхөөр ажиллаж байсан хүнтэйгээ холбоотой гэрээ хийсэн нь өөрөө ёс зүйн ноцтой асуудал

Зочин
Зочин

Ene bol zovhon neg hunii asuudal bish turin hudaldan avalt yamar baidgiin jishee

Зочин
Зочин

Эрүүл мэндийн шалтгаанаар сулласан гэдэг тайлбар олон удаа сонсогддог боллоо

Зочин
Зочин

Minii bodloor huuli bugded adilhan uilchildeg baih yostoi

Зочин
Зочин

Ийм хэргүүд дээр тодорхой тайлбар өгч байж хүмүүсийн хардлага багасна

Зочин
Зочин

Төрийн мөнгийг ингэж хувийн компанид давуу байдал олгож болохгүй

Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Холбоотой мэдээ

Back to top button