Хиллари Клинтон Эпстейний талаар мэдээлэл байхгүй гэж Конгресст мэдүүлэг өгчээ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон пүрэв гарагт /2026.02.26/ Конгрессын өмнө мэдүүлэг өгөхдөө бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпстейнтэй уулзсан эсэх талаар санахгүй байна гэжээ. Мөн Эпштейний гэмт хэргүүдийн талаар ямар нэгэн мэдээлэл өөрт нь байхгүй гэж хэлсэн юм.
Хиллари Бүгд найрамдах намын гишүүдээр удирдуулсан зөвлөлийг Ерөнхийлөгч Доналд Трампыг Эпстейнтэй холбоотой байсан явдлыг дарагдуулахыг оролдож байна гэжээ. Олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг бэлгийн наймааны бүлэглэлд анхаарлаа хандуулж ажиллаж байсан Төрийн департаментын оффисыг Трампын захиргаа дарсан гэж Хиллари хэлсэн байна.
Хиллари болон түүний нөхөр Билл Клинтон хоёрыг Эпстейний асуудлаар мэдүүлэг өгөхийг Конгресс тушаасан юм. Тэд мэдүүлэг өгөхөөс татгалзахад хууль тогтоогчид Клинтоныхны эсрэг Конгрессыг үл хүндэтгэсэн зүйл ангиар хэрэг үүсгэхээр бэлтгэж эхэлсэн билээ. Үүний дараа тэд мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн юм. Билл өнөөдөр /2026.02.27/ мэдүүлэг өгнө. Тэрбээр Эпстейний файлуудад олон удаа дурдагдсан байгаа билээ.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.