Нийгэм мэдээ

₮9.2 тэрбумын төсөвтэй 23-р сургуулийн усан бассейн бүхий спорт заалыг ашиглалтад оруулжээ

Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилга угсралтын ажил дуусаж, ашиглалтад оруулжээ.

Энэхүү барилга нь тэнхлэгээрээ 34м х 36м хэмжээтэй, нийт 2,448 м.кв талбай бүхий хоёр давхар.

Нэгдүгээр давхартаа олон улсын стандартад нийцсэн 25м х 8.8м хэмжээтэй усан бассейн, багшийн болон эмчийн өрөө, эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөө, шүршүүр, ариун цэврийн өрөө, техникийн зориулалтын өрөөтэй бол хоёрдугаар давхрын спорт заал нь олон улсын стандартад нийцсэн шал, гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байна.

Бассейны усыг зориулалтын шүүлтүүрийн систем болон робот цэвэрлэгч ашиглан тогтмол цэвэрлэж, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллуулж байгаа аж.Тус сургуулийн спорт заалны барилгыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2024 оноос барьж эхэлжээ. Хоёр жилийн хугацаанд барих нийт төсөвт өртөг 9.2 тэрбум төгрөг бөгөөд 2025 онд 7.1 тэрбум, энэ онд 1.1 тэрбум төгрөгийг зарцуулахаар хуваарилсан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button