Гадаад мэдээДЭЛХИЙ

Пакистан Афганистаны нийслэл Кабулд цохилт өгч дайн "зарлав"

Пакистаны зэвсэгт хүчин өнөө өглөө /2026.02.27/ Афганистаны нийслэл Кабул болон өөр хоёр мужид агаарын цохилт өгсөн гэж засгийн газрын албан тушаалтнууд мэдээлсэн байна. Үүнээс хэдэн цагийн өмнө Афганистан хил давж Пакистан руу халджээ. Өнгөрсөн жил Афганистан, Пакистаны хил дээр мөргөлдөөн үүссэнийг Катар улс зуучилж гал зогсоож байсан. Тэрхүү гал зогсоох тохиролцоог энэ асуудал ганхуулав.

Эх сурвалжуудын мэдээлснээр Кабул хотод дор хаяж гурван дэлбэрэлт сонсогдсон байна. Пакистаны Дотоод хэргийн сайд Мохсин Накви өнөөдөр /2026.02.27/ мэдэгдэл хийхдээ Афганистанд өгсөн цохилт нь зохих хариу үйлдэл байсан гэжээ. Харин Пакистаны Батлан хамгаалахын сайд Хаважа Асиф Талибаны эрх баригчдыг тэвчиж дууссан хэмээсэн байна. Пакистан одоо нээлттэй дайн хийнэ гэж Асиф хэлжээ.

Афганистаны зэвсэгт хүчин мэдэгдэл хийхдээ ням гарагт /2026.02.22/ Пакистаны талаас өгсөн цохилтод хариу өгөхдөө пүрэв гарагийн /2026.02.23/ орой хил давж довтолсон хэмээсэн юм. Пакистаны засгийн газар ням гарагт өгсөн цохилтоо бүс нутагт байрлаж байсан хэт даврагч нарыг эсрэг явуулсан ажиллагаа гэсэн байна. Хоёр улс Дюрандын шугам гэж нэрлэдэг 2,611 км урт хилтэй. Афганистан уг хилийг албан ёсоор зөвшөөрдөггүй юм.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button