Хуулийн зарчим: Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль өргөн барих эрхтэй юу
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг санаачлан өргөн барьж, түүнийгээ Засгийн газрыг УИХ руу яаралтайгаар оруулан хэлэлцэхийг үүрэг болгосон.
Уг хуулийн төсөл нь нэмэлт, өөрчлөлт бус "санаачлан" гэдэг нэр томьёогоор орж иржээ. Гэхдээ УИХ-ын тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 9-р зүйл, Гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох гэсний
- 9.1.4 Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн 66-р зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэг татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн,
- 9.1.5 Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон
- 9.3 Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ” хэмээн заасан нь бий.
Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нь хуульд нэгэнт бий төдийгүй, өмнө нь хуулийг хэрэгжүүлэн УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн жишээ ч байдаг. Гэтэл яг ижил утгатай боловч нэмэлтээр “УИХ-ын чуулганы хуралдаанд суух, төлөөлөх үүргээ хэрэгжүүлээгүй бол, жагсаалтаар сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан бол” хэмээн тодотгож, хуулийн төсөл санаачлан өргөн барьсан нь хууль давхардуулж буй хэлбэр гэж харагдахаар.
ҮАБЗ-ийн тэргүүний хувьд гэсэн санааг зөвлөлийн Нарийн бичгийн дарга нь хэлсэн. Гэхдээ зүйгээрээ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 12-р зүйлийн 12-т "Үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хангах болон өөрийн бүрэн эрхэд хамаарах бусад асуудлаар Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газарт чиглэл өгнө" хэмээн заачихсан нь бий.
Ерөнхийлөгч хуульд нийцэх зарчмын дагуу эрхээ эдэлж байна уу гэх асуудал энд хөндөгдөх бөгөөд үүнд харин хэн хяналт тавих ёстой вэ гэдэг асуулт урган гарч байна.
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Budaa ch budaach geed sahlaa budav gegch bolj bn daa. Erunhiilugch UIH-n buren erhed het turemgii haldaj bn. Erunhii saidad itgel uzuuleh ued mash buduuleg eree tseergui handsan odoo huuli urgun barih helbereer haldaj bn. Ene bolohui shd….
Зүгээр л жүжиг, инээд хүрээд байхын