Нийгэм мэдээ
АНУ-д сурч байхдаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн Э.Билгүүнд 8 жил хорих ял оноов

Корнелл их сургуульд 100% тэтгэлгээр суралцаж байсан Монгол Улсын иргэн Э.Билгүүн 2024 онд оюутны байранд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон.Тэрбээр 2024 оны 9-р сард Корнелл их сургуулийн эмэгтэй оюутны байранд нууцаар нэвтрэн орж, биеэ удирдах чадваргүй эмэгтэй оюутныг хүчиндсэн хэрэгт буруутгагдан шалгагдаж байлаа.
Өнгөрсөн 11-р сард шүүх түүнийг нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэг, хоёрдугаар зэргийн орон байрны хулгайн гэмт хэрэгт буруутайд тооцсон юм. Э.Билгүүнд ял оноох шүүх хурал дөнгөж сая болж, шүүх түүнд 8 жил хорих ял оноолоо. Мөн түүнд шоронгоос суллагдсаныхаа дараа 10 жилийн турш гэмт хэрэг үйлдэхгүй байх шийтгэл ногдуулсан байна
Эх сурвалж: Cornell Daily Sun











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хайран залуу зүгээр л гар хангалга хийчихгүй үнэн муу байнаа