Top StoriesТойм, анализ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг МАН-ын гишүүнчлэлээс татгалзаагүйг харлаа

МАН-ын Бага хурал өчигдөр |2026.02.27| 10.00 цагт зарлагдсан байв. Яг энэ цагт Ерөнхийлөгчийн инстутицээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг төрийн тэргүүн удахгүй өргөн мэдүүлэх талаар зарлаад, парламентаар яаралтай горимоор хэлэлцүүлнэ гэж тунхаглан үүрэгдлээ.

Ингээд МАН-ын Бага хурал эхэлж, яг энэ санааг УИХ-ын дарга Н.Учрал улс төрийн илтгэлдээ дурдахад танхим нь нижигнүүлэн алга ташсаар угтав.

Өнгөрөгч хавар Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдынх нь хувиар итгэл үзүүлэх эсэхээр санал хураахын яг өмнөхөн Ерөнхийлөгч чуулганы танхимд орж ирээд, "Энэ Засгийн газар уналаа" гэж мэдэгдсэн, санал хураахаас өмнө шүү дээ.

Ерөнхийлөгчийг ингэж хэлчхээд, парламентын танхимаас гарахад манай 126 гишүүн нижигнүүлэн алга ташсан юм.

ЕТГ-ын мэдэгдлийн дараа МАН-ын Бага хурлаар генсек асан, нэгэн цагт хамаг олноороо тойрч бүчиж байсан Д.Амарбаясгаланг гишүүнчлэлээс нь түдгэлзүүлж буйг зарлалаа. Харин өнгөрөгч хавар Ерөнхийлөгчийн чуулганы танхимд хийсэн мэдэгдлийн дараа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас огцорсон юм.

Бага хурлын танхимд ч, парламентын танхимд ч Ерөнхийлөгчийн инстутицын гүн нөлөөн дор алга нижигнэтэл ташсаныг та эрүүл үзэгдэл гэж харж байна уу. Ийм асуулт үлдээе.


Дээрх хоёр кэйсээс харахад Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарыг намаас нь, Ерөнхий сайдын суудлаас буухад үлэмж нөлөө үзүүлж буй бүтэц өөрөө Ерөнхийлөгчийнхөн байгаа юм. Ялсан намын дарга Засгийн газраа тэргүүлдэг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын албан тушаал бүрэн утгаараа намаас хамаардаг суудал. Намын гишүүнчлэлээс хасах ч тэр намын жинхэнэ дотоод асуудал.

Гэтэл чинь Ерөнхийлөгчийн тангараг өргөнгүүтээ намын гишүүнчлэлээсээ татгалзаж, үндэсний эв нэгдлийг сахин хамгаалагч үүргээр ажиллах статуст У.Хүрэлсүх очоод даруй таван жил болчхоод байна. Дээрх хоёр кэйс дээр тэр яг эсрэгээр нь буюу намын гүн нөлөөллийн байр сууринаас оролцсон учраас У.Хүрэлсүхийг өнөөдөр МАН-ын гишүүнчлэлээсээ огт татгалзаагүй гэж харж болохоор.

Заа, ингээд харахаар Ерөнхийлөгч нь МАН-ын эрх мэдлийн төвлөрлийг өөрийн талдаа бүрэн хайрцагласан, Ерөнхий сайд нь МАН-ын гишүүн, УИХ-ын дарга нь МАН-ын дарга.

Төрийн гурван өндөрлөг тэр чигтээ заагийн ялгамж хэмжээгүй, МАН-ын одоогийн хүчийг хадгалахыг зорих нь ээ. Тэдний нэгдэл жишээ нь, МАН-ын одоогийн удирдлагын багийн хүчийг хадгалахын тул Ерөнхийлөгчөөс өргөн баригдах УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг дэмжицгээх нь ээ.

Г.Занданшатар бол УИХ-ыг хоёр удаа тэргүүлсэн хүн. Үндсэн хуулийн одоогийн хэрэгжиж буй өөрчлөлтүүдийг хийсэн гол автор. Н.Учрал парламентын засаглалаа хамгаалах гол суурин суудал дээр нь саяхан суусан. Засаглал, хувь хүний үзэл баримтлал талаас нь харвал, Г.Занданшатар ч, Н.Учрал ч ард түмний сонголтоор парламент бүрддэг системийг хажуугаас нь эвдүүлэхгүйн төлөө зогсчихоор. Бүр улайран зогсохоор ийм дүрүүд.

Гэтэл эсрэгээрээ төрийн гурван өндөрлөг хавар нийлж байгаад, "УИХ-ын гишүүддээ хариуцлага тооцдог болно" гэж дайрцгаахаар хэв шинжийг Бага хурлын уур амьсгалаараа зарлачихлаа. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн хүрээнд зөвхөн "Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах" хүрээнд л хууль санаачлах эрхтэй. Түүнд лав нөгөө хоёр өндөрлөг нь энэ заалтыг сануулаагүй байна. Сануулаагүй гэдэг цаашид эсэргүүцэхгүй явуулахын нэр ээ.

Одоогийн Үндсэн хууль УИХ-ын тухай хуулинд гишүүнд ёсзүйн хариуцлага тооцох, эргүүлэн татах заалтууд нь тодорхой тусчихсан. Манай улс л болсон хойно, УИХ-ын гишүүний бүрэн эрхт байдлаараа ялаас мултардаг, чуулганы танхимыг хэргээс зугтах орон зай болгодог гажуудлууд бий юу гэвэл байгаа. Гэхдээ үүнийг Ерөнхийлөгчийн инстутицын хүчээр зогсооно гэдэг өөрөө ардчилын зарчмаа шууд эвдэж буй хэлбэр. Ард түмний сонголтыг хажуугаас нэг этгээд орж ирээд, таслан зогсоож буй үйлдэл болчхож байгаа юм.

Яахав, У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Н.Учрал нарт МАН-д эзэлсэн одоогийн байр суурь нь хайран, хамгаалах хэрэгтэй, гишүүдээ айлган мохоох замаар парламентаа ч давхар барьчих нь ашигтай тусна.

Гэхдээ тэд бол төр биш юм. Тэд зөвхөн намын нэгдлээр энэ асуудалд хандаж буй. Олон нийтээрээ хүлээн зөвшөөрсөн парламентын засаглалтай, Үндсэн хуулийн хэм хэмжээтэй улс. Үүнийг Ерөнхийлөгчийн гүн нөлөөн дор үйл ажиллагаа явуулдаг бүтцийн байгууллагуудаар хийлгэх нь ч өөрөө өрөөсгөл алхам болчхоод байгаа.

Тэгэхээр Ерөнхийлөгч тань МАН-ын гишүүнчлэлээс татгалзаагүй байна. Сэтгүүлчдийг, УИХ-ын гишүүдийг, намынхнаа, сайд нараа хэсэг бусгаар нь айлгах арга механизмд улам нэвтрээд байгааг л олноороо анзаарцгаая. Хэн нэг улс төрчдийн эрх ашгийг энэ хуулийн төслөөр хамгаалж хэрэлдэхгүй, ул суурьтай харах цаг ч иржээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Энхээ
Энхээ

Энэ хүн бол МАН-ын ерөнхийлөгч МОГОЛЫН АРД ТҮМЭНий ерөнхийлөгч биш

Зочин
Зочин

Ардын намынхан бол их баггүй, хөгшин залуугүй бүгдээрээ хулгайч! Ардчилсан намынхан ч мөн адил бүгдээрээ хулгайчууд!

EhdЗочин
EhdЗочин
Reply to  Зочин

Mngluud bugdeeree humgaich

Зочин
Зочин

Хүрэлсүхийг харахаар нүд хорсдог, бас яаж төр самарч, нам холиож гэж байна гэж жигшил төрдөг боллоо

Зочин
Зочин

Элбэгдоржийг л Монголын төрд шургасан хавдар гэж боддог байсан чинь тэрнээс доор, Эбигээс хогийн хүн байдгийг харлаа. Хүрэлсүх бол үнэхээр хог шаар байжээ

иргэн
иргэн

Хүрэлсүх тангараг өргөснөөсөө хойш Үндсэн хуулийг уландаа гишгэж нэг намын дарангуйлал бодитоор тогтоосон хүн. Тэр өөрөө нам бус байх Үндсэн хуулийн заалтыг уландаа гишгэж үнэн хэрэгтээ эрх баригч МАН-ыг өнөөг хүртэл удирдаж ирснийг ард түмэн мэдсээр байж дуугүй суусаар байгаа нь хачирхалтай.

Зочин
Зочин

Eрөнхийлөгчдийн чанар чансаа улам л муудаад байх юм. Хүрэлсүх бол архинд орчихсон тэнэгрэх талдаа болчихсон нь үнэн юм байна. Төрийг ч тэр, намыг ч тэр самарч дуусгалаа. Яасан ч өсөрхүү юм

Зочин
Зочин

Энэ нэг салдагнасан эргүү Хүрэлсүг хулгайч одоо болиосой. Улахгүй шорондоо шаана л даа.

Зочин
Зочин

Zugeer l nuursnii hulgaich , odoo Ardchilsan systemiig buren nuraahaar shiidjee

Иргэн
Иргэн

Чөмгөө тасартал ард түмний төлөө тэмцэх хүн Монголд байхгүй болсон болотой.

иргэн
иргэн

14 тэрбумын хэрэгтэн гд Урбан ЛХагваа яриад бсн үнэн юм уу

Довчин
Довчин

Ингэж байгаа бол хууль зөрчиж байна даа

Довчин
Довчин

хүн биш хууль засагладаг улс оронд Импичментийг хэрэгжүүлнэ.Төрийн өндөр албан тушаалтанг эргүүлэн татах, хариуцлага тооцох үйл явцыг олон улсад импичмент гэдэг. Нэг үгээр, төрийн өндөр албан тушаалтнуудад /ерөнхийлөгч, шүүгч, парламентын гишүүдэд/ үзүүлдэг хариуцлага юм. Импичментээр өндөр албан тушаалтнуудыг бүрэн эрхийнх нь хугацааг дуусахаас өмнө эргүүлэн татаж, огцруулдаг.

Манайд
Манайд

Мядагбадам чи сайн бн!

Мөнхөө
Мөнхөө

Ерөнхийлөгч- УИХ- ЗГ- МАН-ын даргыг хавсран гүйцэтгэж байгаа.... нь ЕТГ-аасаа энэ бүх институцийн томилгоог хүчээр хийж байгаагаас л тодорхой харагддаг даа...

Зочин
Зочин

Хүрэлсүхэд хилийн хориг л хэрэгтэй дээ бас л Эби шиг зугатавал

Зочин
Зочин

Ерөнхийлөгч бол төрийн бусад байгууллагуудын алдааг засах үүргийг ард түмнийхээ өмнө хүлээж ард түмэн ч болохгүй бүтэхгүй байгаа юманд ерөнхийлөгч үгээ хэлэх ёстой гэдэг. УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах асуудлыг иргэд байнга тавьсаар ирсэн. Иргэдийнхээ үгийг сонсож хууль санаачлах эрхээ эдэлсэн байна. Сэтгүүлчид 1 болохоор ерөнхийлөгч дуугүй бна гэж шүүмжлэх болохгүй бүтэхгүйг засах гэхлээр оролцлоо гэх тэнэгтэх юмаа

Зочин
Зочин

УИХ-н нотой хулгайчууд боож үхэх гэж байгаа байх даа хахаха бас ар гэрийнхэн нь...

Довчин
Довчин

Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж үг байдагдаа

Зочин
Зочин

Ene manj ugsaanii horchingoos salaagui tsagt tur uls amarhihgui.jinhene samragch s#a

Зочин
Зочин

Задарсан юм.Энэ чин МСSийн орлогч юм шүү дээ.
Хоёр,бүүр 3 намыг ерөнхийд нь хянах,зохицуулах үүрэгтэй.Монгол улс одоо нэг л компанийн өмч гэдгийг дотроо бодож дасгаж яваарай.Сонголт 25 онд зуны эзэн сард жагсаалаар монголын залуучуудын санаачилгаар хэрэгжсэн юм

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  Зочин

Монголын аюул MCS-ийн хязгааргүй шунал ба гадны захиалга боллоо. Ямарч сонгууль энээ тэрээ хэрэггүй Оджаргал гэдэг хаантай гадны захиалгатай шийдвэр гаргадаг улс болчихлоо.

Зочин
Зочин

Sodbaatar Munkhjargal 2 ooroo damjuulj zes erdeneiin huviig avsan. Boldoor damjuulj Jonongoos 2 ongots avsan. Erdenetiin buh zesiig interasia geed dundiin companiar mungu ugaaj zarj baigaa. Elbegee hajuud ni amid burhan shu.

Холбоотой мэдээ

Back to top button